Кике Сетьен: Левандовски бол Мессигийн хэмжээний тоглогч биш

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

Кике Сетьен: Левандовски бол Мессигийн хэмжээний тоглогч биш

Кике Сетьен: Левандовски бол Мессигийн хэмжээний тоглогч биш

Барселона багийг энэ оны нэг сараас удирдаж буй өдгөө 61 настай Кике Сетьен Лионель Месси Байерн Мюнхений довтлогч Роберт Левандовскигээс энэ улирал доогуур амжилтыг үзүүлж буй гэсэн харьцуулалтад тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр хариу өгчээ.  Тэрбээр “Левандовски бол гайхалтай хөлбөмбөгчин гэвч Леогийн түвшний тоглогч биш. Энэ нь тодорхой.Одоогоор тэр гайхалтай формтой байж аваргуудын лигт 13 гоол оруулж багийн нөхдөдөө тусалсан. Гэхдээ бид Мессиг Наполигийн эсрэг тоглодог өдөр юу хийснийг харсан.Энэ хоёр шиг гайхалтай тоглогчдын тоглолтыг бид бүхэн таашаан үзэх хэрэгтэй" хэмээн хэлжээ.

Польш хөлбөмбөгчин Роберт Левандовски энэ улирал УЕФА аваргуудын лигт 7 тоглолтод 13 гоол, 4 гоолын  дамжуулалт өгсөн бол Месси 7 тоглолтод 7 гоол 3 гоолын дамжуулалт өгчээ. Хоёр багийн тоглолт маргааш /2020.08.15/  03:00 цагаас явагдах юм.

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж