БНСУ: Эмэгтэйчүүдийн бичлэгийг нууцаар хийдэг байсан англи эр ялаа эдэлж байгаа | News.MN

БНСУ: Эмэгтэйчүүдийн бичлэгийг нууцаар хийдэг байсан англи эр ялаа эдэлж байгаа

БНСУ: Эмэгтэйчүүдийн бичлэгийг нууцаар хийдэг байсан англи эр ялаа эдэлж байгаа

БНСУ: Эмэгтэйчүүдийн бичлэгийг нууцаар хийдэг байсан англи эр ялаа эдэлж байгаа

БНСУ-ын цагдаа нар нууц камер ашиглан эмэгтэйчүүдийн бичлэгийг хууль бусаар хийж, цахим орчинд тавин бусдад түгээдэг байсан англи эр ял эдэлж байгааг мэдэгджээ. Нэрийг нь нууцалсан тус англи этгээд 2018 оны наймдугаар сард БНСУ-д зорчихдоо нууц камер ашиглан гудамжинд 10 эмэгтэйн бичлэгийг хууль бусаар бичиж авсан хэмээн Солонгосын Таймс агентлаг мэдээлж байна. Тэрбээр өмнө нь ижил төрлийн гэмт хэргүүдийг Тайвань, Япон, Хонгконг зэрэг газруудад үйлдэж байсан нь тогтоогджээ.

Нууц камераар бичлэг хийн насанд хүрэгчдийн платформ дээр байршуулах гэмт хэрэг БНСУ-д өргөн тархсан бөгөөд сүүлийн жилүүдэд үүнийг эсэргүүцэж хэдэн арван мянган эмэгтэйчүүд жагсаал, хөдөлгөөн өрнүүлж, цагдаа нарын анхаарлыг шаардаж, тус гэмт хэргийн хор хохирлыг бусдад таниулан дуу хоолойгоо өргөцгөөх болсон юм. Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн эрэгтэйчүүд, тэр дундаа хамаатны хүн, эсвэл найз залуучууд нь үйлдэх явдал их гардаг бөгөөд ингэхдээ ихэвчлэн эмэгтэйчүүдэд мэдэгдэлгүй сургууль, оффис, галт тэрэг, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө зэрэгт камер байрлуулдаг байна.

Ийнхүү гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд тус бичлэгээсээ их хэмжээний ашиг олдог гэнэ. 2016 онд нэгэн насанд хүрэгчдийн сайт дээрээс сая сая хүн үзсэн хэдэн мянган дээрх төрлийн бичлэгийг албадан устгуулсан ч 2018 оны байдлаар цахим орчинд эл төрлийн бичлэгүүд 6000 орчим үлдсэн байна.

Иймд БНСУ-ын болон олон улсын цагдаа нар уг асуудалд онцгой анхаарч, цахим орчинд эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж буй зөрчлүүдийг мөрдөн шалгах тусгай баг ажиллуулж эхэлжээ.

Дээр дурьдсан англи эрийн тухайд цагдаа нар 2019 оны есдүгээр сард хавтаст хэрэг нээн түүнийг мөрдөж эхэлсэн байна. Улмаар цахим ертөнцөд түүнийг мөрдсөний эцэст БНСУ-аас гарсныг нь мэдсэн учир Интерполд хандан эрэн сурвалжлуулсан аж. Гэмт хэрэгтнийг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Дани улсад баривчлан энэ жилийн долдугаар сарын 31-нд БНСУ-д хүлээлгэн өгсөн байна. Цагдаа нар түүний бичлэгүүдээ оруулдаг байсан сайтыг хааж, мөнгө төлж бичлэг үзсэн иргэдийг эрэн сурвалжилж эхэлсэн гэнэ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-14 64.119.19.156

Baluar yumaa bolioch

Avatar

MGL zaluu 2020-08-14 202.131.237.137

Manai tsahim orchinii gemt heregiig yaj ilrvvldeg ym boldo. Tsagdaa nar tsahim orchin dahi hynaltaa changatgaj, So tsagdaa naraas turshlaga sudalah heregtei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж