Дэд сайд нарын боловсрол ба хөрөнгө орлого

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

Дэд сайд нарын боловсрол ба хөрөнгө орлого

Дэд сайд нарын боловсрол ба хөрөнгө орлого

Засгийн газар долдугаар сарын 16-ний өдрийн хуралдаанаараа дэд сайд нарыг томилсон бөгөөд ажлаа хүлээн авснаас хойш нэг сар болох гэж байна. Нийт 14 дэд сайд томилогдсон.

Албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар /АТГ/ гаргах ёстой. Одоогоор нэг сар орчмын хугацаа болж буй ч дэд сайд нарын Хөрөнгө орлогын мэдээлэл тус газрын вэб сайтад бүрэн эхээрээ байршаагүй байна. Иймээс өмнө эрхэлж байсан албан тушаалынхаа хүрээнд 2019 онд гаргаж өгсөн Хөрөнгө орлогынх нь мэдүүлэгт туссан найман дэд сайдын мэдээллийг  тоймлов.

Хөрөнгө орлогоор нь эрэмбэлбэл, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хурдан удмын 220 адуутай бол Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа хурдан удмын 10 адуутай. Мөн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ 630 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр 450 сая төгрөгийн хадгаламжтай. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр 200 сая төгрөгийн авлагатай бол Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай 1 тэрбумын зээлтэй, мөн 2 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй байна.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД С.БААТАРЖАВ

1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэхийн дээд сургууль, 2004 ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи, 2009 онд Монголын Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

1990-1998 онд Төв аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, 1998-1999 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Хөтөл сум дахь сум дундын цагдаагийн тасагт дарга, 1999-2002 онд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, 2004 онд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасгийн зохион байгуулагч, 2004-2008 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, 2008-2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, мөрдөн байцаах газрын дарга, 2012-2013 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга, 2013-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, дарга, 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн захирал, 2017-2020 оны долдугаар сарын 16-н хүртэл Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажилласан.

  • Өөрийн орлого: 44470.88
  • Гэр бүлийн орлого: 15199.75
  • Нийтийн орон сууц-2
  • Нийт үнэлгээ: 470800.00
  • Газар: 1336м2-1, Эзэмших-500м2-1, Өмчлөх-400м2-1
  • Нийт үнэлгээ: 29000.00
  • Үнэт эдлэл:
  • 80000.00
  • Хадгаламж: 14971.07
  • Зээл: 64000.00
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт:
  • Эрдэнэс таван толгой ХК-3216ш

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД М.БАЯРМАГНАЙ:

1972 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. 1990 онд Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын дунд сургууль, 1998 онд Румын Улсын Бухарест эдийн засгийн академи, 2016 онд Австралийн Баруун Сидней их сургуулийг тус тус суралцаж төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн магистр зэрэгтэй.

1999-2002 онд Худалдаа хөгжлийн банкны Маркетингийн газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 2002-2005 онд мөн банкны Судалгаа маркетингийн газрын захирал, 2005-2006 онд Лондонгийн Сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн газарт дадлагажигч ажилтан,  2006-2008 онд Худалдаа хөгжлийн банкны Жижиг, дунд байгууллагын газрын захирал, 2009-2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн захирал, 2011-2012 онд мөн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2012-2014 онд Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга, 2012-2016 онд  “ЮП” ХХК-ийн дэд захирал, 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,  2019 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 2019 оны зургадугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагч, 2020 оны долдугаар сарын 16-н хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажилласан.

  • Өөрийн орлого: 32954.13
  • Гэр бүлийн орлого: 28860.00
  • Нийтийн орон сууц-2
  • Зуслангийн байшин-1
  • Нийт үнэлгээ: 2584416.30
  • Тээврийн хэрэгсэл:
  • Toyota, Prius XW30- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1
  • Нийт үнэлгээ: 115000.00
  • Газар: 0,07 га-1
  • Нийт үнэлгээ: 20000.00
  • Үнэт эдлэл: 10000.00
  • Хадгаламж: 50148.22
  • Авлага: 916012.07
  • Зээл: 1344462.20
  • Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: ЮП ХХК, Паспорт экспрэс ХХК, Ди Эйч Эл Глобал форфординг ХХК ХХК
  • Хувьцааны тоо: 401000ш, 1000ш, 1000ш
  • Ногдол хувь: 25%, 100%, 100%

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД Ш.АНХМАА:

1975 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн. 1992 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль, 1996 онд Хэл иргэншлийн дээд сургууль, 1999 онд МУИС, 2013 онд Их засаг их сургуулийг тус тус суралцаж төгссөн. Эрх зүйч, багш мэргэжилтэй, магистр зэрэгтэй.

1996-2004 онд Цагаан лавай дээд сургуульд багш, тэнхимийн эрхчлэгч, 2005-2008 онд Эмнести интернэшнл олон улсын байгууллагад Төслийн зохицуулагч, 2001-2016 онд  Эмнести интернэшнл олон улсын байгууллагад Удирдах зөвлөлийн гишүүн, 2008-2011 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төслийн нэгжид ажилтан, 2011-2015 онд Швейцарийн хөгжлийн агентлагт Жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих хөтөлбөр /BPN/-ийн удирдагч, 2016-2020 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор тус тус ажилласан.

  • Өөрийн орлого: 67845.24
  • Гэр бүлийн орлого: 0
  • Нийтийн орон сууц-1
  • Зуслангийн байшин-1
  • Нийт үнэлгээ: 490000.00
  • Мал аж ахуй: Адуу-60, Хурдан удмын адуу-10
  • Нийт дүн: 110000.00
  • Газар: Эзэмших-400м2-1
  • Үнэлгээ: 20000.00
  • Үнэт эдлэл: 35000.00
  • Хадгаламж: 1485.57
  • Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт:
  • Овтентик Монголия ХХК, Эрдэнэс таван толгой ХХК, Ирээдүй хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага Бусад, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК
  • Хувьцааны тоо: 100ш, 1072ш, 20ш, 1072ш, 1072ш, 1072ш
  • Ногдол хувь: 100%, 1%, 1%, 1%, 1%, 1%

САНГИЙН ДЭД САЙД С.МӨНГӨНЧИМЭГ:

1979 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. 1997 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургууль, 2012 онд АНУ-ын Калифорни мужийн Олон улсын их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, бизнесийн удирдлага, менежер мэргэжилтэй. Бизнесийн удирдлага, олон улсын худалдааны магистр.

2002-2008 онд МАН-ын дэргэдэх  НАМЗХ (МАСЗХ)-д улс төрийн ажилтан, ахлах ажилтан, 2008-2010 онд УИХ-ын гишүүний туслах, 2010 оны нэгдүгээр сараас 2010 оны аравдугаар сар хүртэл УИХ-ын гишүүний зөвлөх, 2013-2015 УИХ-ын гишүүний зөвлөх, 2015 оны хоёрдугаар сараас 2015 оны зургадугаар сар хүртэл “МИАТ” ТӨХК-д төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга, 2015-2016 онд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 2016 оны наймдугаар сараас 2020 оны долдугаар сарын 16-н хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар ажилласан.

  • Өөрийн орлого: 24335.82
  • Гэр бүлийн орлого: 70761.42
  • Нийтийн орон суц-1
  • Үнэлгээ: 200000.00
  • Тээврийн хэрэгсэл:-Volkswagen, Touareg- 1
  • Үнэлгээ: 42000.00
  • Мал аж ахуй: Адуу-36, Үхэр-13, Хонь-62, Ямаа-50
  • Үнэлгээ: 65000.00
  • Үнэт эдлэл: 15000.00
  • Хадгаламж: 51504.74
  • Зээл: 18500.00
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс Таван толгой ХК
  • Хувьцааны тоо: 3216ш

ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ:

1969 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд  төрсөн. 1987 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Новосибирскийн Техникийн Улсын Их Сургууль, 2000 онд ХБНГУ-ын Дортмундын Мэдээллийн технологийн институтийг тус тус төгссөн. Системийн инженер мэргэжилтэй. Техникийн ухааны магистр зэрэгтэй.

1993-1996 онд Аргамаг сервис ХХК-д инженер, программист, 1996-2004 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Мэдээлэл технологийн холбооны бодлого зохицуулалтын газрын дарга, 2004-2009 онд Мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газрын орлогч дарга, 2009-2012 онд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын орлогч дарга, дарга, 2012-2015 онд Монголын цахилгаан холбоо ХК-д гүйцэтгэх захирал, 2015-2018 онд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2018 оноос 2020 оны долдугаар сарын 16-н хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан.

  • Өөрийн орлого: 93426.00
  • Гэр бүлийн орлого: 12000.00
  • Нийтийн орон сууц-1
  • Нийт үнэлгээ: 300000.00
  • Тээврийн хэрэгсэл: суудлын жижиг тэрэг-1
  • Нийт үнэлгээ: 20000.00
  • Мал аж ахуй: хурдан удмын адуу-220
  • Нийт үнэлгээ: 700000.00
  • Газар: Эзэмших-700м.кв-1
  • Нийт үнэлгээ: 500.00
  • Үнэт эдлэл: 630000.00
  • Хадгаламж: 8014.24
  • Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс таван толгой ХК, Копи тауер ХХК
  • Хувьцааны тоо: 4288ш, 100ш
  • Ногдол ашиг: -, 100%

ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Г.БАТСУУРЬ:

1971 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн. 1979-1987 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын сургууль, 1987-1991 онд Төмөр замын техникумыг Техникчээр, 1991-1995 онд Техникийн их сургуулийг инженерээр, 2002-2004 онд Удирдлагын академийг менежерээр тус тус төгссөн.

1996-1997 онд Говьсүмбэр аймагт Нефть хангамжийн газарт техникийн хэлтсийн засварчин, 1997-2000 онд Говьсүмбэр аймгийн Нефть хангамжийн газарт техникийн хэлтсийн ерөнхий инженер, 2000-2006 онд Дорноговь аймгийн  Нефть хангамжийн газарт дарга, 2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч, 2016-2020 оны долдугаар сарын 16-н хүртэл Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажилласан.

  • Өөрийн орлого: 72911.08
  • Гэр бүлийн орлого: 29500.00
  • Нийтийн орон сууц-4
  • Авто граж-2
  • Нийт үнэлгээ: 692750.00
  • Тээврийн хэрэгсэл: Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, LEXUS RX330- 1,Суудлын жижиг машин,Toyota, Camry- 1
  • Нийт үнэлгээ: 91000.00
  • Мал аж ахуй: Тэмээ-17, Адуу-127, Хонь-267, Үхэр-23, Ямаа-96
  • Нийт үнэлгээ: 316130.00
  • Газар: 700м2-3, Өмчлөх-0,07 га-4, Эзэмших-1500 м2-1
  • Нийт үнэлгээ: 72000.00
  • Хадгаламж: 171272.23
  • Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК
  • Хувьцааны тоо: 1072ш, 1072ш, 1072ш, 1072ш
  • Ногдол ашиг: 0

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД САЙД Ц.БАТБАЯР:

1964 онд Булган аймгийн Хутаг-Өндөр хотод төрсөн. 1982 онд Эрдэнэт хотын 1 дүгээр 10 жилийн сургууль, 1984 онд ОХУ-ын Волгоград хотын Техник мэргэжлийн сургууль, 1996 онд “Шихихутуг” дээд сургууль, 2018 онд МУИС-ын Шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.

1984-1985 онд Эрдэнэ-Булганы цахилгаан түгээх сүлжээ, цахилгаанчин, 1987-1992 онд НАХЯам, барилгын хороонд мастер, 1993-1996 онд Нийслэлийн МАХН, улс төрийн ажилтан, 1996-1997 онд “Залуучууд-хөгжил” төв, дэд захирал, 1997-1999 онд МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 1999-2000 онд Нийслэлийн өмчийн газар, хуулийн зөвлөх, 2005-2007 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам, сайдын зөвлөх, 2007-2016 онд МЗХХолбоо, ерөнхий нарийн бичгийн дарга, 2016-2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байгаад улиран томилогдсон.

  • Өөрийн орлого: 65542.67
  • Гэр бүлийн орлого: 61621.12
  • Нийтийн орон сууц-1
  • Зуслангийн байшин-1
  • Нийт үнэлгээ: 514600.00
  • Тээврийн хэрэгсэл: Суудлын жижиг машин,Mercedes Benz, C180- 1
  • Нийт үнэлгээ: 15000.00
  • Мал аж ахуй: Хонь-120, Үхэр-40, Ямаа-30, Хурдан удмын адуу-2, Адуу-5
  • Нийт үнэлгээ: 53000.00
  • Газар: Эзэмших-700м2-2
  • Нийт үнэлгээ: 20000.00
  • Үнэт эдлэл: 35000.00
  • Хадгаламж: 15243.03
  • Авлага: 200000.00
  • Зээл: 60000.00

БОЛОВСРОЛ  ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД Г.ГАНБАЯР:

1979 онд Улаанбаатар хотод төрсөн. 1997 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2002 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2004 онд мөн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.

2001-2002 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Хэвлэл мэдээллийн ажилтан, 2003-2007 онд ТВ-5 телевизэд Ерөнхий менежер, 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дэд дарга, 2011-2012 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт Хэлтсийн дарга, 2012-2016 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дарга, 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөлд Хэвлэл мэдээлэл, улс төрийн мэргэжилтэн, 2015-2018 онд МАН-д Газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2018-2020 оны долдугаар сарын 16-н хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажиллаж байгаад улиран томилогдсон.

  • Өөрийн орлого: 93751.47
  • Гэр бүлийн орлого: 0
  • Нийтийн орон сууц-2
  • Нийт үнэлгээ: 775000.00
  • Тээврийн хэрэгсэл: Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1
  • Нийт үнэлгээ: 140000.00
  • Мал аж ахуй: Үхэр-36
  • Нийт дүн: 30000.00
  • Газар: Ашиглах-10000м2-1
  • Нийт үнэлгээ: 1000.00
  • Хадгаламж: 450000.00

Г.ХОРОЛ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж