Онцгой байдлын ерөнхий газрын дарга, гал түймрийн улсын хяналтын ерөнхий байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу төв, орон нутгийн Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагчид гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Төлөвлөгөөт хяналт шалгалтаар нийт 451 барилга байгууламжид хяналт шалгалт хийж, гал түймэр гарч болзошгүй 2995 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалт хийх явцад 954 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 326, мэдэгдэл 102, танилцуулга 14-ийг бичиж эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтийг хангуулан ажилласан байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар зөвлөгөөг өгч, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулах гүйцэтгэлийн хяналт шалгалтаар дээрх зөрчлийг бүрэн арилгуулах арга хэмжээг авч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ