Вашингтон пост: Трамп өдөрт дунджаар 23 удаа худлаа ярьдаг

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

Вашингтон пост: Трамп өдөрт дунджаар 23 удаа худлаа ярьдаг

Вашингтон пост: Трамп өдөрт дунджаар 23 удаа худлаа ярьдаг

 Ерөнхийлөгч Дональд Трампаас өчигдөр/2020.08.13/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч ард иргэддээ худлаа ярьсандаа харамсдаг эсэхийг нь асуухад тэрбээр аль чадахаараа түргэн ярианы сэдвийг өөрчилжээ. Тодруулбал, HuffPost агентлагийн Цагаан ордны сэтгүүлч С.В.Дэйт хэвлэлийн хурал дээр Трампаас “Та Ерөнхийлөгч болоод гурван жил хагас сар өнгөрлөө. Энэ хугацаанд та ард түмэндээ үргэлж худал хэлж, үл хүндэтгэж байсандаа харамсч байна уу?” хэмээн асуусан байна. Гэтэл Трамп “Хэн худлаа ярьсан юм” хэмээгээд маш түргэн өөр сэтгүүлчдийн асуултыг сонсчээ.

Вашингтон пост сонин Ерөнхийлөгч долдугаар сарын 9-ний байдлаар 20 мянга гаруй худлаа мэдээлэл түгээсэн хэмээн тоолж байсан билээ. Тэдгээрийн дотор зөвхөн тэр өдөрт л гэхэд Трамп 62 удаа худлаа хэлсний тал нь Фокс мэдээний сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн худлаа мэдээллүүд байсан аж. Ердөө зуравдугаар сард л гэхэд Трамп 721 удаа худлаа ярьсан хэмээн Вашингтон пост мэдэгдэж буй бөгөөд сүүлийн 14 сарын дунджаар авч үзвэл тэрбээр өдөрт дор хаяж 23 удаа худлаа ярьдаг гэх тооцоо гарчээ.

Түүний хамгийн олон удаа хэлсэн худал үгсээс дурьдвал “Бид дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эдийн засгийг зөвхөн өөрсдийн улсад төдийгүй дэлхийд байгуулж чадсан. Бид жагсаалтын нэгдүгээрт жагсч явна” гэх атал үнэн хэрэгтээ АНУ-ын эдийн засгийн байдал Дуайт Д.Эйзенхауэр, Линдон Б.Жонсон, Билл Клинтон ерөнхийлөгч нарын үед одоогийнхоос илүү хүчирхэг байжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж