Шинэ Зеланд: Импортын хөлдөөсөн хүнснээс халдвар тархсан байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

COVID-19

Шинэ Зеланд: Импортын хөлдөөсөн хүнснээс халдвар тархсан байж магадгүй

Шинэ Зеланд: Импортын хөлдөөсөн хүнснээс халдвар тархсан байж магадгүй

Бүтэн гурван сар гаруйн турш дотоодод нь нэг ч шинэ халдвар тархаагүй байсан Шинэ Зеландад 102 хоногийн дараа нэг гэр бүлийн дөрвөн хүнээс коронавирус илэрсэн нь анхаарал татсан юм. Үүнээс хойш дахин 13 хүнээс халдвар илэрсэн нь бүгд дээрх гэр бүлийн хүмүүстэй харилцсан хүмүүс байсан бол өнөөдөр /2020.08.14/ гэхэд 36 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Тэгвэл тус улсын эрүүл мэндийн байгууллага ийнхүү удаан хугацааны дараа гэнэт дотооддоо халдвар тарах болсон нь импортын хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээс болсон байж магадгүй гэж таамаглаж байгаа аж. Учир нь анхны халдвар тээгч гэр бүлийн нэг гишүүн хөлдөөсөн импортын хүнсний бараа хадгалдаг хөргөлттэй агуулахад ажилладаг байжээ. Уг агуулах нь АНУ-ын “Americold Realty Trust” компанийн Шинэ Зеланд дахь салбар юм байна.

Хэдий ийм замаар халдвар дамжих эрсдэл бага ч саяхан Хятад улсад Өмнөд Америкаас ирсэн хөлдөөсөн хүнсээр дамжин коронавирус орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Мөн Бразилиас Хятад руу импортлосон тахианы хөлдөөсөн махнаас ч коронавирусийн халдвар илэрсэн тохиолдол бүртгэгдсэн.

Харин зарим судлаачид Шинэ Зеландад олон хоногийн өмнө халдвар тархсан байсан ч харьцангуй сүүлд илэрсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж