Сар Шинийн Баярыг тохиолдуулан Монголын үндэсний үйлдвэрлэлийн бараа, хүсний бүтээгдэхүүнээс бүрдсэн “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2016” үзэсгэлэн худалдааг “Мишээл Экспо” ХХК-аас 2016 оны 01-р сарын 19-с 01-р сарын 28-нийг дуустал “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд 10 өдрийн турш зохион байгуулагдаж байна.
Энэхүү үзэсгэлэнд Цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, үндэсний хувцас, малгай, бүс, даалин хөөрөг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал бусад гэр ахуйн бараагаас бүрдсэн нийт 100 гаруй хувь хүн, аж ахуй нэгж оролцож байна.
Энэхүү үзэсгэлэнд үндэсний томоохон үйлдвэрүүдээс эхлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчууд гээд зуу гаруй иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж байгаа юм. Түүнээс гадна үзэсгэлэнгийн танхимын гадна сүү цагаан идээ, жимс, загас гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ.
Үзэсгэлэн 09.30-19.00 цагийн хооронд нээлттэй байх бөгөөд энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
- Үндэсний хувцас
- Цагаан идээ
- Мах Махан бүтээгдэхүүн
- Малгай бүс
- Даалин, хөөрөг
- Үнэт эдлэл
- Ноос ноолууран бүтээгдэхүүн
- Арьс ширэн бүтээгдэхүүн
- Зөөлөн оёдол
- Бэлэг дурсгал
- Бусад гэр ахуйн бараагаар төрөлжиж байна
Дэлгэрэнгүй мэдээллийг 88077031, 99041847 утсаас авахаас гадна www.misheelgroup.mn, www.facebook.com/misheelgroup хуудсууд болон мишээл аппликейшнээс аваарай.