Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны III хуралдаан өнөөдөр /2020.08.14/ боллоо. Уг хуралдаанаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Нийслэлийн МАН-ын хороо оролцох шийдвэр гаргажээ. Мөн тус хуралдаанаас Үндсэн хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийг даган мөрдөж шударгаар өрсөлдөн оролцохоо илэрхийлсэн тогтоолыг гаргасан байна.
Тус хуралдаанаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт, Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн 11 тоот тогтоолоор батлагдсан сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмын дагуу нэр дэвшүүлж, сонгуульд оролцох үйл ажиллагааг сайтар зохион байгуулж ажиллахыг дарга Д.Сумъяабазар, тэргүүлэгчдэд үүрэг болгожээ.
Хуулийн дагуу маргааш Нийслэлийн МАН хороо Нийслэлийн сонгуулийн хороонд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх юм байна.
Ш.ОЧ