Ц.Гарамжав,“Ган үзэгтэн” ХХК-тай холбоотой шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

Ц.Гарамжав,“Ган үзэгтэн” ХХК-тай холбоотой шүүх хурал хойшиллоо

Ц.Гарамжав,“Ган үзэгтэн” ХХК-тай холбоотой шүүх хурал хойшиллоо

Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй “Ган үзэгтэн” ХХК, Ц.Өнөрцэцэгт нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.08.14/ 14.00 цагт болсон ч хойшиллоо. Тодруулбал, Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ган Үзэгтэн” ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай” иргэний хэргийн нэхэмжлэлийг шүүх 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны долдугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан.
Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр 11.30 цагт эхэлсэн боловч талуудаас “Нотлох баримт гаргуулах, хэргийн материалтай танилцах, хариуцагч Н.Өнөрцэцэгээс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай” хүсэлт, мөн сөрөг нэхэмжлэл гаргасан тул шүүхээс хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэгчид гардуулах, хариу тайлбар авах хугацаа олгож шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулж шийдвэрлэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж