"Миний үс төгс байх ёстой, усны даралт хангалтгүй байна"

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

"Миний үс төгс байх ёстой, усны даралт хангалтгүй байна"

"Миний үс төгс байх ёстой, усны даралт хангалтгүй байна"

АНУ-ын Эрчим хүчний яам Ерөнхийлөгч Трамп гомдол гаргасны дараа өрхийн усны хэрэглээг хязгаарлах журамд өөрчлөлт оруулах, хэрэглээний усны даралтаа нэмэх талаар хэлэлцэж эхэлжээ. Тус улсад 1992 онд батлагдсан Эрчим хүчний нөөцийн тухай Холбооны хуулийн дагуу шүршүүрийн ус минутанд 2.5 галлон (9.5л) -оос илүү даралтаар гардаггүй.

Харин Ерөнхийлөгч уг хязгаарлалтыг үгүй хийж, бүх нийтээр нэг стандарт мөрдөх бус хүн бүр өөрсдийн хүссэнээр усны даралтаа тохируулах нь зүйтэй гэж үзжээ.

Тэрбээр “Өөрийгөө усанд орж байна гээд төсөөлөөд үз. Гэтэл ус хангалттай даралттай гарахгүй байвал та яах вэ. Гараа угааж байтал мөн л хангалттай ус гоожихгүй байвал та яах вэ. Мэдээж гар угаах эсвэл усанд орох хугацаа  илүү удаан байна гэсэн үг. Та нар яадаг гэдгийг мэдэхгүй юм. Миний хувьд үс минь төгс байх ёстой” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж