Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 8 дугаар сарын 14-нд Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Чех Улсад оршин суугаа 185 иргэнийг тусгай үүргийн онгоцоор татан авахад Чех Улсын Засгийн газар, Прага дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэнд дэд сайд Б.Мөнхжин талархал илэрхийлэв.
Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцохын зэрэгцээ хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар ярилцлаа.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ