БНАСАУ-ын Ерөнхий сайдаар Ким Док Хун томилогджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ын Ерөнхий сайдаар Ким Док Хун томилогджээ

БНАСАУ-ын Ерөнхий сайдаар Ким Док Хун томилогджээ

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Док Хун тус улсын шинэ Ерөнхий сайдаар томилогдсон байна. Энэ талаар БНАСАУ-ын цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны даргалан явуулсан Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаас энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Засгийн газрын даргын албан тушаалыг өмнө нь Ким Жэ Рён хашиж байсан бөгөөд Хөдөлмөрийн намын төв хорооны удирдлагад шинэ албан тушаал хашихаар болжээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж