Холбооны мөрдөх товчоо Бейрутын дэлбэрэлтийг шалгана

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

Холбооны мөрдөх товчоо Бейрутын дэлбэрэлтийг шалгана

Холбооны мөрдөх товчоо Бейрутын дэлбэрэлтийг шалгана

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон бусад олон улсын мөрдөн шалгах байгууллагууд Бейрутын боомтод их хэмжээний химийн бодис дэлбэрсэн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцох гэнэ. Мөрдөн шалгах ажиллагаанд Холбооны мөрдөх товчоог оролцуулах саналыг Ливаны албаныхан санал тавьжээ. АНУ-аас дэлбэрэлтийн дараах хохирлыг арилгахад туслахаар 18 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг Олон улсын хөгжлийн агентлаг, Батлан хамгаалах яамаар дамжуулан олгохоо мэдэгдсэн.

3000 тонн шахам аммонийн нитрат Бейрутын боомтод наймдугаар сарын 4-нд дэлбэрснээс 170 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган хүн гэмтэж, өргөн хэмжээний сүйрэл дагуулсан юм. Дэлхийн банкны тооцооллоор Бейрут хотын 50 мянган орон сууц дэлбэрэлтэд сүйдсэн ба дэд бүтцийн 80 хувь нь сүйрчээ. Харин Бейрут хотын даргын мэдэгдсэнээр дэлбэрэлтэд 10-15 тэрбум ам.долларын хохирол учирч, 300 мянга гаруй хүн орон гэргүй болжээ.

Одоогоор олон жил боомтод хадгалсан химийн бодис яагаад дэлбэрсэн нь тодорхойгүй хэвээр байна. Баримт бичигт үндэслэвэл боомтод их хэмжээний химийн бодис хадгалж байсныг Ливаны удирдлагууд мэдэж байсан нь нотлогджээ.

Үүний зэрэгцээ АНУ нь Ливаны зэвсэгт хүчнүүдийн хамгийн том хандивлагч орон юм. Гэхдээ Ливаны парламентын хүчирхэг улс төрийн тоглогч Хезболлах бүлэглэлийг АНУ-аас террорист бүлэглэл гэж нэрлэсэн. Ливаны Засгийн газар дэлбэрэлтийн дараах ард түмний эсэргүүцэл тэмцэл дунд энэ долоо хоногийн эхээр огцорсон юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж