UFC: Миочич, Кормьер нарын тулаан шилдэг нь болох уу?

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

UFC: Миочич, Кормьер нарын тулаан шилдэг нь болох уу?

UFC: Миочич, Кормьер нарын тулаан шилдэг нь болох уу?

UFC-ийн хүнд жингийн хоёр удаагийн аварга Стипе Миочич UFC 252 тэмцээнд Даниэль Кормьетой бүсээ хамгаалах эхний тулаанаа хоёр хоногийн дараа хийнэ.  Стипе Миочич тулааны талаар “Даниел Кормьер бид хоёрын тулаан UFC түүхэн дэх хүнд жингийн хамгийн шилдэг тулаан болох болно” гэжээ. Тэдний тэмцээн АНУ-ын Неведа мужийн Лас Вегас хотноо Ням гарагийн манай цагаар 10:00 цагт болох юм.

Миочич 2018 онд UFC 226-т Даниел Кормьерт эхний үед хүнд цохилтоор ялагдаж аваргын бүсээ алдсан. Харин UFC 241-т Миочич  4 үеийн тулаан хийж Кормьероос хариугаа авч, аваргын бүсээ буцааж аваад буй юм. Хоёр тулаанчийн хайнааг хагалах тулаан UFC 252-ийн оргил нь байх болно хэмээн сонирхогчид дүгнэж буй.

MMA Fighting-ийн сурвалжлагч  Дэймон Мартинд бэлтгэлийнхээ талаар Миочич “Бид ММА-ийн бүх тал дээр ажилласан.Хэвтээ тулаан дээр бэлтгэл хийж, барилдаан, жюү жицү, бокс, кикбоксоор хичээллэн бэлтгэлээ хангасан.Үүнд би бэлэн байх болно. Хэрэв тэр надтай хэвтээ тулаан хийвэл хариуг нь буцааж өгөх болно. Би ялна гэдэгтээ итгэлтэй байна" гэж хэлжээ. Харин тулааныг бүх цаг үеийн хамгийн шилдэг хүнд жингийн тулаанд тооцогдох эсэх талаар “ Мэдээж шүү дээ. Бид маш ихийг хийж чадсан гэж бодож байна. Харамсалтай нь тулааны ялагч би болох болно гэжээ.

UFC 252 тэмцээний онцлох онооолт:

  • Хүнд жинд/120.2/- Даниел Кормьер – Стипе Миочич
  • Тахиан жинд/61.2/- Сеан Омалей – Марлон Вера
  • Хүнд жинд/120.2/- Жуниор Дос Сантос – Жаирзиньо Розенструйк
  • Өдөн жинд/65.8/ – Херберт Бурнс – Даниел Пинеда
  • Тахиан жинд/61.2/ – Жон Додсон – Мераб Двалишвили гэсэн тулаанууд юм.

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж