Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг албадан чөлөөллөө | News.MN

Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг албадан чөлөөллөө

Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг албадан чөлөөллөө

Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг албадан чөлөөллөө

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ЦЕГ-ийн Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотор зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөллөө.

БЗД-ийн 25 хорооны засаг дарга Б.Өлзий-Орших “Манай хороо 18 мянган хүн амтай, шигүү барилгажсан ийм хороо. Хотын төвийн А бүс учраас үнэ цэнэтэй орон сууцны хороолол ихтэй. Одоо нэмээд эргэн тойронд барилгууд баригдаж байна. Гэтэл "Миний Хайпермаркет" дэлгүүрийн зүүн талаар явсан энэ нарийхан замыг эс тооцвол машин битгий хэл явган хүн явах замгүй болчихоод байна.Орон сууцны хороолол дундах замын дамжин өнгөрөх чадварыг нэмэгдүүлж, шинээр зам гаргаж өгөхийг оршин суугчдаас удаа дараа хүссээр ирсэн. Өнөөдөр Нарны замтай шууд холбох авто зам, замын байгууламж барих газрын чөлөөлөлт хийгдэж байгаад талархалтай хандаж байна” гэлээ.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гал “Нийслэлийн Засаг даргын 513 тоот захирамжийн хүрээнд газрын зөрчил арилгах 130 гаруй арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн иргэдийн зүгээс ирсэн газрын зөрчил маргаантай холбоотой гомдолыг хүлээн авч, хуулийн хүрээнд судалж үзэн хянан шийдвэрлэн ажиллаж байна. БЗД-ийн 25 хороонд хэдэн хороолол шинээр баригдаж байгаа энэ хүрээнд барилга байгууламжийг ашиглалтанд орсоны дараа газрын зөрчил арилгах бус, эхнээс нь зөв зүйтэй зургийн дагуу, чанар, норм стандарт шаардлагыг хангаж баригдаж дуусах хүртэл хяналт тавьж ажиллах болно” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-08-14 203.91.115.51

АТГ-с Нийслэл Дүүргийн газрын албаны мэргэжилтэн дарга нарыг шалгаач эд нар ил далд луйвар хийж газар олгох нэрээр зараад байна шүү дээ

Avatar

Зочин 2020-08-14 64.119.26.25

25-р хороо 100/1 байрны урдах бетон хашааг буулгаач

Avatar

зочин 2020-08-14 103.57.94.60

Нарны зам дагуу Доктор авто сервизийн зүүн хойно байрлах 166, 167
дугаар байрны хашаан дотор чихэлдүүлж барилга барих гээд байрны
оршин суучдын тамыг цайж байна цаана чинь. БЗД-ийн 25-р хороо шүү дээ.

Avatar

Зочин 2020-08-14 202.179.27.61

15 дугаар хороололд барилгажилт замбараагүй байна шүү! Тарвалин хийдийг тойроод арай дэндүү! тийм газар зөвшөөрөл өгсөн хүмүүсийг АТГ шалгаарай. Хүмүүсийн аюулгүй, эрсдэлгүй орчинд амьдрах эрх хайчив!

Avatar

иргэн 2020-08-14 122.201.23.84

Баярлалаа, ажлын амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж