Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна | News.MN

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл албаны хүмүүсийн хамт "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж байна. Тэрээр томилолтын албан ажлаа тус үйлдвэрийн удирдлагын баг болон ерөнхий захиргааны ажилтнуудтай уулзаж эхэлсэн. Уулзалтын эхэнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн үйл ажиллагааг "Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй" сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй танилцуулав. Мөн дэлхий нийтэд цар тахал болон нүүрлээд буй корона вирусын сөрөг үр дагавар, хүндрэл бэрхшээлийг эрсдэлгүй даван туулах зорилтыг дэвшүүлж, уурхайчид, тэдний ар гэрийг хамгаалж ажиллахын төлөө бүхий л боломж, бололцоог дайчлан ажиллаж, үр дүнд хүрч байгааг онцоллоо. Дэлхийн жишиг, Монголын бахархал байх эрхэм зорилготой Эрдэнэт үйлдвэрийн бодлого тодорхой, ирээдүйд хөтлөх зорилт ил тод, ойлгомжтой байгааг өнөөгийн бодит эдийн засгийн үзүүлэлт, хэрэгжилтийн үр дүнд тулгуурлан танилцуулав.

Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийнхээ үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар танилцуулсны дараа ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад хандаж үг хэлэв. “Шинэ коронавирусын тархалтын улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлийн үед тогтвортой сайн ажиллаж, үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтоо амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэсэн. Мөн, Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжин, тулгамдаж буй асуудлыг хурдан шуурхай, оновчтой шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа нь тус үйлдвэрийн өнөө болон ирээдүйд сайн нөлөө үзүүлж байна” гэлээ. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй гэрэлтэй байгаад сэтгэл өндөр буйгаа илэрхийлэн, “бодлого, үйл ажиллагаагаа нэгтгэн хамтран ажиллах болно” гэсэн юм. ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрт хоёр өдөр ажиллана. Тэрээр өнөөдөр тус үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Ган бөөрөнцгийн цех болон нийгмийн цехүүдийн үйл ажиллагаатай танилцаж, уурхайчдын төлөөлөлтэй уулзана.

М.БАЛЖИННЯМ

Эх сурвалж: erdenettoday.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-14 103.212.118.201

Oyutolgoi g Erdenet vildver shig neelttei bolgoe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж