Хятадын засгийн газрын удирдлагаар ажилладаг олон улсын боловсролын программ болох Кунз институтыг АНУ суртал ухуулгын шинж чанартай, далд санаа агуулсан үйл ажиллагаа хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ. Ингэхдээ тэд “олон улсад хятад хэл, соёлыг сурталчилдаг Кунз институт нь БНХАУ-ын засгийн газрын удирдлагаар маш идэвхтэй ажилладаг” хэмээн дахин дахин онцолсон байна.
Хэвлэлийн бага хурал дээр энэ талаар зарлахдаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Кунз институтыг “Бээжингийн суртал ухуулга, хортой нөлөөллөөр америк хүүхдүүдийн толгойг эргүүлэх, тархийг угаах кампанит ажил хийж буй байгууллага” хэмээн тодорхойлсон байна. Мөн “АНУ-ын зүгээс өөрийн нутаг дэвсгэр дээр суралцаж буй хүүхдүүдэд БНХАУ-ын коммунист нам болон түүний гар хөлнүүдээс ангид байдлаар хятад хэл, соёлын хичээл заахыг хүсч байна” хэмээн хэлж, сурагчдын боловсролд давхар анхаарч буйгаа илэрхийлсэн юм.
Кунз институт бол өөрсдийнх нь тодорхойлж байгаагаар гадаад хүмүүст хятад хэл, соёлыг таниулах ашгийн бус байгууллага билээ. Мөн америк оюутнуудын хувьд энэ нь хятад хэлийг үр дүнтэй сурах гол платформ байсаар ирсэн юм. Гэвч тус байгууллагыг гэм зэмгүй байгууллага биш хэмээн ихээр шүүмжилдэг байна.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ