Швейцарийн Ерөнхийлөгчтэй уулзалт хийв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Швейцарийн Ерөнхийлөгчтэй уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2016.01.24-нд нийтлэгдсэн

Швейцарийн Ерөнхийлөгчтэй уулзалт хийв

Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч Иоханн Шнайдер-Аммантай уулзлаа

Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч Иоханн Шнайдер-Аммантай хоёр талын уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол, Швейцарийн Холбооны Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйд сэтгэл ханамжтай буйгаа дурдаж, хамтын ажиллагааг цаашид олон салбар, чиглэлээр өргөжүүлэх боломж байгааг хоёр тал илэрхийллээ. Мөн Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр олсон ололт амжилтыг онцлон тэмдэглэв.

 Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар зарласан Монгол Улс байнга төвийг сахисан улс болохыг зарласантай холбогдуулан Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч Иоханн Шнайдер-Амман өөрсдийн төвийг сахих бодлогын талаар хуримтлуулсан  туршлагаасаа ярилаа.

 Швейцарь улс нь Байнгын төвийг сахих бодлогын сонгодог жишээ бөгөөд 1815 онд байнгын төвийг сахих статусаа зарласан юм.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд 1964 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2014 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүсэн. Монгол Улсад эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн болон байгаль орчны салбарт тогтмол, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа швейцарийн 10 гаруй иргэд бий.

Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын  /ШХХАБ/  шугамаар хүнсний ногооны үрийн шинэчлэл, малын эрүүл мэнд, даатгал, бэлчээрийн менежмент, орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэх, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог идэвхжүүлэх, нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх болон үйлдвэрлэл, мэргэжлийн сургалтыг сайжруулах, мөн бичил уурхайн үйлдвэрлэлийг албажуулах, хүний наймааны талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг өргөжүүлэх, энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөл хөтөлбөр нь сайн хэрэгжиж, манай холбогдох салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд үр дүнгээ өгч байгаа юм. 2013-2016 онд манай улсад нийт 80.1 сая шв.франкийн  хөгжлийн тусламж үзүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: http://president.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!