Пентагоны ажлын хэсэг үл мэдэгдэх нисдэг биетүүдийг судална

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

Пентагоны ажлын хэсэг үл мэдэгдэх нисдэг биетүүдийг судална

Пентагоны ажлын хэсэг үл мэдэгдэх нисдэг биетүүдийг судална

Пентагон АНУ-ын цэргийн онгоцноос үзэгдсэн үл мэдэгдэх нисдэг биетүүдийг (ҮМНБ) судлуулахаар ажлын хэсэг томилж байгаа хэмээн батлан хамгаалахын хоёр албан тушаалтан мэдээлжээ. Батлан хамгаалахын нарийн бичгийн даргын орлогч Дэвид Норвист уг ажлын хэсгийн ажилд хяналт тавьж ажиллах бөгөөд ойрын хугацаанд албан ёсны мэдэгдэл хийнэ хэмээн албаныхан найдаж байгаа гэнэ. Үүнээс өмнө ҮМНБ-ийг харсан гэх тохиолдлууд үргэлж АНУ-ын тэнгисийн цэргийн онгоцноос харагдсан байдаг учир Пентагон ҮМНБ-ийг тэнгисийн цэргийнхний хийж буй ажил хэмээгээд төдийлөн тоодоггүй байжээ.

Пентагон ҮМНБ-ийн гурван ч бичлэгийг албан ёсоор нууцын зэрэглэлээс хассаны дараа Сенатийн тагнуулын хороо зургадугаар сард ийнхүү ажлын хэсэг томилох санааг гаргасан байна. “Бидний цэргийн баазуудын ойролцоо ямар нэг зүйлс нисч байна, бид тэдгээрийн тухай их зүйл мэдэхгүй. Ямартай ч тэр зүйлс биднийх биш. Тиймээс үүнийг маш сайн судлах шаардлагатай. Хэрвээ тэр зүйлс дэлхийнх биш байвал бидний хувьд энэ нь ОХУ, БНХАУ гэх мэт гадаад улсын тагнуулын төхөөрөмж байснаас илүү сайн мэдээ байх болно” хэмээн хорооны дарга Марко Рубио ярьжээ.

Конгрессийн гишүүд болон Пентагоны албан тушаалтнууд АНУ-ын цэргийн баазуудын ойролцоо ҮМНБ-үүд үзэгдэж буй нь АНУ-ын армийн нисэх хүчинд болзошгүй аюул заналхийлж байгаа тухай байр сууриа урт хугацаанд илэрхийлсээр ирсэн билээ. Мөн ҮМНБ-үүдийн гарал үүсэл гэх мэт зүйлсийг хэн ч судлаагүй бөгөөд зарим хүмүүс тэднийг харь гарагийн биетүүд гэхээс илүү тагнуулын мэдээлэл цуглуулах зорилготой дронууд гэж итгэж байгаа юм.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж