ЭМЯ: Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна | News.MN

ЭМЯ: Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

COVID-19

ЭМЯ: Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

ЭМЯ: Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой өнөөдрийн /2020.08.14/ ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Цар тахлыг хязгаарлахын тулд эв нэгдэлтэй байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уриалж байна. Мөн энэ цаг үед сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг сэргээхийн тулд  ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийх шаардлагатай байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд  ОХУ-д шинээр 5000 хүн халдвар авч 124 хүн эндсэн бол БНХАУ-д 99 тохиолдол шинээр бүртгэгдэж үүний 22 гадаад улсаас зөөвөрлөгдөн орж  ирсэн. Японд 1176 хүн шинээр халдвар авч 11 хүн эндсэн байна. Монгол Улсын хувьд тусгаарлах ажиглах байрнаас 38 хүн гарч  гэрийн тусгаарлалтад шилжиж есөн хүн шинээр орлоо. Одоогоор 3269 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт 68 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр /2020.08.13/ нийт 462 хүнд шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээнд халдвар илрээгүй. Тодруулбал,

  • Наймдугаар сарын 5-нд Сиатл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ,
  • Наймдугаар сарын 6-нд Шинэ Дели Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүний давтан шинжилгээ,
  • Сувилалд тусгаарлагдаж байгаа таван хүний шинжилгээ,
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан есөн хүний давтан шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан зургаан хүний сорьц,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочийн шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээнд тус, тус халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан нийт 297 тохиолдлоос эдгэрсэн 269, сувилалд ажиглалтад байгаа 46, гэрийн ажиглалтад 16, ажиглалт тандалтын хугацаа дууссан 207 хүн байна. Харин ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 28 хүн байгаагаас 26 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгээр хоёр хүн нь чихрийн шижин болон хавсарсан эмгэгтэй 65-аас дээш насны хүмүүс юм.  ХӨСҮТ-д нийт 40 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад байна.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Thursday, August 13, 2020

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-14 202.21.109.35

Энэ мэдээнд итгэх аргагүй болсон. Саяхан нас барсан хүнийг хүнд байна гэснээ нас барангуут манай өвчин биш гэж тэнэгтсэн.Тэгээд л эвтэй бай гэж солиордог юм.Эвгүй дээ яасан юм. Эмчилгээ бол сайн биш байгаа юм байна гэж ойлгож байна.Хятад,Орос хоёроос эмчилгээний зөвлөгөө аваач гуйж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж