Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, үүнтэй холбогдуулан бусад хууль тогтоомжид оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулгаар Төрийн албаны шалгалтын сорилын санг баяжуулж, төрийн албаны ерөнхий шалгалтын гарын авлагыг шинэчлэн гаргах юм. Төрийн албаны шалгалтын сорилын сан дахь ерөнхий мэдлэг /төрийн бодлого, хууль тогтоомж, Монгол Улсын түүх соёл, нийгэм эдийн засгийн мэдлэг, мэдээллийн технологи/, монгол хэл, бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх чадварыг шалгах сорилыг тухайн салбарын эрдэмтэн судлаачид хянан, зохих өөрчлөлтийг хийж 2300 гаруй сорил, даалгаврыг шинэчилжээ.
Гарын авлагад сорил, даалгавар болон шалгалтын цахим бүртгэлийн заавар, шалгалтын зохион байгуулалттай холбогдох зөвлөмж зэрэг мэдээллийг багтаажээ. Төрийн албаны ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан гарын авлага нь ашиг олоход чиглэгдээгүй тул хэвлэлийн үйлдвэрээс гарах үнээр нь иргэдэд хүртээмжтэй нийлүүлэхээр төлөвлөжээ. Шалгалтын гарын авлага хэвлэгдсэний дараа эргэн мэдээлэх болно.
Зочин 2020-08-14 66.181.165.130
төрийн албаны зөвлөл гэж бизнесийн байгууллага болждээ
wwww 2020-08-14 182.160.35.69
2019 onii nom chn neg ch hereg bolsongui
Bi bi 2020-08-14 202.9.47.17
Yag shine nomnoosoo oruulna gevel hudaldaj avyaa.kkj
шал хуллаа жүжиг 2020-08-14 139.5.218.11
төрийн албаны бүх ажил намын харъяалалаар болдог. шал хуллаа жүжиг
Зочин 2020-08-14 122.201.24.189
Номоо гархаар дахин мэдээллээрэй
Зочин 2020-08-14 66.181.161.3
Хэзээ ном гарах вэ?