Төрийн албаны ерөнхий шалгалтын ном шинэчлэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

Төрийн албаны ерөнхий шалгалтын ном шинэчлэгджээ

Төрийн албаны ерөнхий шалгалтын ном шинэчлэгджээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, үүнтэй холбогдуулан бусад хууль тогтоомжид оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулгаар Төрийн албаны шалгалтын сорилын санг баяжуулж, төрийн албаны ерөнхий шалгалтын гарын авлагыг шинэчлэн гаргах юм. Төрийн албаны шалгалтын сорилын сан дахь ерөнхий мэдлэг /төрийн бодлого, хууль тогтоомж, Монгол Улсын түүх соёл, нийгэм эдийн засгийн мэдлэг, мэдээллийн технологи/, монгол хэл, бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх чадварыг шалгах сорилыг тухайн салбарын эрдэмтэн судлаачид хянан, зохих өөрчлөлтийг хийж 2300 гаруй сорил, даалгаврыг шинэчилжээ.

Гарын авлагад сорил, даалгавар болон шалгалтын цахим бүртгэлийн заавар, шалгалтын зохион байгуулалттай холбогдох зөвлөмж зэрэг мэдээллийг багтаажээ. Төрийн албаны ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан гарын авлага нь ашиг олоход чиглэгдээгүй тул хэвлэлийн үйлдвэрээс гарах үнээр нь иргэдэд хүртээмжтэй нийлүүлэхээр төлөвлөжээ. Шалгалтын гарын авлага хэвлэгдсэний дараа эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж