Талбайн теннисний оны турш болдог дөрвөн “Их дуулга” тэмцээний анхных болох “Австралийн нээлттэй тэмцээн” Мельбурн хотноо болж байна.
Энэ сарын 18-ны өдөр эхэлсэн тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шөвгийн наймд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорч эхэллээ. Тус тэмцээнийг тэргүүлэн тоглож буй АНУ-ын Серена Уильямс, тавд эрэмбэлэгдсэн ОХУ-ын Мария Шарапова нар өрсөлдөгчөө хожсоноор шөвгийн наймд учраа таарлаа. Тэдний хувьд өнгөрсөн жилийн финалд учраа таарахад Серена хожиж байсан юм.
Эмэгтэйчүүдээс дөрөвдүгээр тойрогт Польшийн Агнешка Радваньска, Беларусын В.Азаренка нарын шилдгүүд үлджээ.
Ч.БОЛОР