Израил, АНЭУ: Дипломат харилцаа тогтоохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

Израил, АНЭУ: Дипломат харилцаа тогтоохоор боллоо

Израил, АНЭУ: Дипломат харилцаа тогтоохоор боллоо

Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) болон Израил улсууд өчигдөр /2020.08.13/ харилцан элчин сайд солилцох түүхэн тохиролцоонд хүрсэн талаар дэлхийн хэвлэлүүд онцоллоо.

Ийнхүү хоёр улс харилцаагаа хэвийн болгоход АНУ-ын оролцоо чухал үүрэг гүйцэтгэсэн ба дээрх тохиролцооны дагуу Израил улс Палестины газар нутаг болох Йордан голын баруун эргийг өөртөө нэгтгэх үйл явцаа хэсэг хугацаанд зогсооно хэмээн мэдэгджээ. Гэхдээ нэгтгэх үйл явц бүрэн зогсохгүй хэвээр байна гэдгийг тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нятаньяху онцолсон байна. Харин Палестины эрх баригчдын хувьд энэ бол цочирдом мэдээ байсан юм. Палестины тал уг тохиролцоог “урвалт” гэж нэрлээд АНЭУ-аас өөрийн элчин сайдаа татна хэмээн мэдэгдэв. Түүнчлэн Ираны зүгээс ч уг гэрээг таашаахгүй байгаагаа илэрхийлжээ.

Персийн булангийн орнуудаас ганц ч улс Израилтай дипломат харилцаа тогтоогоогүй байсан ба энэ удаагийн тохиролцоо түүхэн үйл явдалд тооцогдож байгаа юм. Арабын орнуудаас зөвхөн Египет /1979/, Йордан /1994/ улсууд Израилтай дипломат харилцаа тогтоосон байдаг.

Хоёр улсын харилцааг ойртуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү тохиролцоог түүхэн үйл явдал гэж нэрлээд гэрээнд гарын үсэг зурах ёслол ойрын үед Цагаан ордонд болохыг мэдээлжээ. Мөн Арабын бусад улсууд энэ жишгийг дагана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Дээрх тохиролцоог амжилттай зуучилж өгсөн нь удахгүй сонгууль нь болох гэж буй Трампын хувьд гадаад бодлогын маш том амжилт гэж хэлж болно.

Ийнхүү Израил болон АНЭУ тохиролцоонд хүрснээр элчин сайд солилцохоос гадна коронавирусийн эсрэг вакцин хамтран бүтээх, эрчим хүч, ус, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Гэхдээ хоёр улсын харилцаа сэргэж буй ч маш олон эргэлзээтэй асуудлууд хэвээр байгааг судлаачид онцолж байна. Энэ тохиролцоо Палестины газар нутгийн маргааныг шийдвэрлэхэд нөлөөлөх үү, гэрээнд заасан амлалтууд амьдрал дээр хэрэгжих үү, Арабын орнууд энэ жишгээр Израилтай харилцаагаа хэвийн болгох уу зэрэг нь эргэлзээ дагуулсаар байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж