Хөдөөгийн зураглал | News.MN

Хуучирсан мэдээ: 2016.01.24-нд нийтлэгдсэн

Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам “Рио Де Жанейро-2016”-г угтсан “Дархан хил-Олимп” аяны бамбар хилийн ангиудаар аялж байна. Монголын Үндэсний олимпийн хороо, Хил хамгаалах ерөнхий газар тухайн орон нутагтай хамтран энэхүү аяныг зохион байгуулж буй.

Олимпийн бамбар наран ургах зүүн хил дорнын цэнхэр хязгаар Хилийн 0198 дугаар ангиас эхэлж, өдгөө Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Булган, Сэлэнгэ, Хэнтий зэрэг 12 аймаг, 64 сум, 20 отрядаар дайрч нийт 7762 км газраар аялаад байна. Энэхүү “Дархан хил-Олимп” бамбар нэгдүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн хилийн ангиас Хэнтий аймгийн Дадал сумын хилийн 0287 дугаар ангид шилжсэн. Тэгвэл тус ангиас бамбарыг өнөөдөр(01.24) Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн ангид шилжүүлэн өглөө.

Ингээд зураглаач Ц.Ариунболдын дуранд буусан Хэнтийн аймгийн Дадал, Биндэр сумын фото агшнаас хүргэж байна. Дадал сумын хилийн ангид "Дархан хил-Олимп" бамбарын аян болсон бол Биндэр сумын залуус идэр есүүд хүйтэнд сумын шилдэг уургачаа шалгаруулах үе нь таарааад байсан юм.

ХЭНТИЙ АЙМГИЙН ДАДАЛ СУМ

 

ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМЫН АДУУЧИН ЗАЛУУС


"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-24 59.153.112.211

ёстой сайхан нутаг минь очоогүй ч бяцхан аялал боллоо ийм зураглал сэтгэл зүрх татдаг л юм байна их хааныхаа ариун онгонд сүслэн мэхийлээ

Зочин 2016-01-24 202.126.91.154

монгол ахуй амьдрал минь сайхан харагдаж байна, баярлалаа, сайн авсан зургууд байна, зурагчинд баярлалаа.

Zuraach 2016-01-24 86.130.217.92

Tamga ni, ali neg dood buland ni jijgxen bdg bx shvv! Qchvvxen gemeergvi Urlag shvv dee...

to the news 2016-01-24 122.201.19.30

Bdag l heden zurag bna. Batzaya ah shig awdag eswel awsan zurgan deeree jhan ajiladag bolmoor ym. Tegeed yun ch harah untsgun deer ni tamgaldag ym bilee dee. CAAK.mn tamgiig neg harchmaar ym daa guys

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж