Оросын компаниудын нийт ашиг энэ 2020 оны гурваас тавдугаар сарын хооронд өмнөх жилтэй харьцуулахад 67 хувиар буурсныг олон улсын аудит, зөвлөх үйлчилгээний FinExpertiza сүлжээ компани мэдээлсэн байна. Тус компанийн энэ дүгнэлтэд зөвхөн том компаниудын үзүүлэлт багтсан бөгөөд жижиг бизнесийн үзүүлэлт ороогүй байна.
Сүүлийн 16 жилийн туршид жилийн хоёрдугаар улиралд ингэж ашиг буурч байсан тохиолдол бүртгэгдээгүйг шинжээчид онцолж байна.
Тус компанийн мэдээгээр энэ хавар Оросын компаниудын олсон ашиг 1,4 их наяд рубль байжээ.Ашгаа өсгөсөн салбар нь хөдөө аж ахуй, ой модны үйлдвэрлэл, загас агнуурын салбар байжээ. Энэ гурваас бусад бүх салбарт ашиг буурсан байна.
Судалгаанд хамрагдсан нийт компанийн гуравны нэг нь алдагдал хүлээсэн бөгөөд нийт алдагдлын хэмжээ 1,65 их наяд рубль болжээ. Хамгийн алдагдалтай сар нь 2020 оны гуравдугаар сарын буюу коронавирусийн халдвар дэгдэж эхэлсэн сар байсан байна. Гурвадугаар сарын нийт алдагдал 277 тэрбум рубль болжээ.
эх сурвалж: риа новости
Холбоотой мэдээ