Москва хотын төвийн хоолны газрын 5 хувь нь хаагджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

Москва хотын төвийн хоолны газрын 5 хувь нь хаагджээ

Москва хотын төвийн хоолны газрын 5 хувь нь хаагджээ

COVID-19-ийн улмаас Москва хотын төвийн дүүрэг, хөл ихтэй гол гудамжуудад байдаг хоолны газар, рестораны 5% нь хаагдсан, цаашид эргэн нээгдэх эсэх нь тодорхойгүй байна хэмээн үл хөдлөх хөрөнгө, зөвлөх үйлчилгээний CBRE компанийн Гудамны үл хөдлөх хөрөнгийн газрын удирдагч Юлия Назарова РИА Новости-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

"Москва хотын төвийн болон голлох том гудамжуудад үйл ажиллагаа явуулдаг ресторан, кафены ихэнх нь нээгдэн хэвийн ажиллаж байна. Харин 5% нь хаагдсан, эдгээр газрууд эргэн нээгдэх эсэх нь тодорхойгүй байна. Хаагдсан газрууд байрлал нь таатай бус, үйл ажиллагааны чиглэл нь бүрэн тодорхой болоогүй газрууд байсан” хэмээн тэр хэллээ.

Хэдийгээр ихэнх нь нээгдэж үйл ажиллагаагаа явуулж байгаа ч коронавирусийн өмнөх үеийнх шиг бүрэн хүчин чадлаар ажиллахгүй байгаа ажээ. Эдгээр газрууд Засгийн газраас тавьсан ариутгал, халдваргүйжүүлэлтийн шаардлагын дагуу ширээний тоог цөөлж, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг тэргүүн зэрэгт тавьж байгаа юм. Жуулчдын урсгалд түшиглэдэг газрууд эдийн засгийн хувьд алдагдалтай байгаа юм.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж