ОХУ Covid19-ийн вакцины үйлчлэлийг аппликэйшнээр хянана

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

COVID-19

ОХУ Covid19-ийн вакцины үйлчлэлийг аппликэйшнээр хянана

ОХУ Covid19-ийн вакцины үйлчлэлийг аппликэйшнээр хянана

Коронавирусийн эсрэг вакциныг амжилттай гарган авснаа Орос улс зарласан. Вакциныг тарьж эхлэх үед үйлчлэлийг хянах, гарах сөрөг нөлөөллийг хянах зорилгоор гар утасны аппликэйшнийг боловсруулж байна хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайп Михаил Мурашко хэллээ. "Коронавирустэй тэмцэх ажлын хүрээнд мэдээлэл авах, түгээх бүхэл бүтэн системийг бид бий болгосон. Энэ системийг бид мөн вакцины хяналтад ашиглах болно. Гар утасны аппликэйшний тусламжтайгаар вакцин хийлгэсэн хүний биеийн үзүүлэлтийг хянах юм. Ажил ид хийгдэж байна” хэмээн сайд хэллээ.

ОХУ вакцин гарган авсан мэдээг зарим улс орны зүгээс үл итгэсэн, шүүмжилсэн байдлаар хүлээн авч байгаа нь “бодит байдалтай огт нийцэхгүй, үндэслэлгүй шүүмжлэл” хэмээн Михаил Мурашко хэллээ.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж