Б.Дашдондог дэлхийн шилдэг рок продюсеруудыг ардаа орхижээ

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

Б.Дашдондог дэлхийн шилдэг рок продюсеруудыг ардаа орхижээ

Б.Дашдондог дэлхийн шилдэг рок продюсеруудыг ардаа орхижээ

“The Hu" хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог дэлхийн шилдэг рок продюсеруудыг тэргүүлжээ. Тэрбээр дэлхийн алдартай хөгжмийн “Billboard” жагсаалтад хоёрдугаарт бичигдэж, дэлхийн шилдэг хамтлаг, дуучдын продюсеруудыг ардаа орхиод байна.

Өнгөрсөн 2019 оны есдүгээр сард “The Hu" хамтлагийн "Gereg" цомог Billboard-ийг тэргүүлж, түүхэн амжилтыг гаргаж байсан удаатай. Тухайн үед Монгол хамтлаг Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ийг тэргүүлж байгаа анхны тохиолдол байв.

Тэдний араас Солонгосын алдарт BTS хамтлагийн “Map Of The Soul: PERSONA” багтаж байгаа бөгөөд ийнхүү хэдэн долоо хоногийн турш Billboard-ийг тэргүүлээд байсан BTS-ийг "The Hu" хамтлаг ардаа орхисон. Тэгвэл энэ удаа хамтлагийн продюсер Б.Дашдондог Billboard жагсаалтыг тэргүүлж, дэлхийн шилдэг рок продюсеруудыг ардаа орхижээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
177
ЗөвЗөв
24
ГайхмаарГайхмаар
10
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж