Олон зуун жижиг дунд үйлдвэрлэгчийн боломжийг хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮ авсан гишүүдийн хэрэг эхнээсээ шүүхийн хаалга татаж байна. Гэхдээ мөнөөх л "манай, танай" гэсэн ялгаа анзаарагдаж байна.
ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь өөрийнхөө хамаарал бүхий болон эхнэр хүүхэд, аав ээжийнхээ компанид олон зуун сая, тэрбум төгрөгийн зээл аваад өгчихсөн төрийн дээд албан тушаалтнууд өнөөдөр ард түмний өмнөөс тохуурхаж, зарим нь Төрийн ордон дотор хээв нэг алхаж явна. Анх энэ дуулиан дэгдэнгүүт ичээндээ орсон зарим нь албан тушаал хүртэж, зарим нь аль хэдийнээ "жижиг асуудал" болгочихсон ярьж явах.
Сонгуулийн өмнө МАН-ын дарга У.Хүрэлсүх “ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж намын бүлгийн хурал дээр хэдэнтээ хэлсэн үгэндээ тэр 100 хувь хүрээгүй. УИХ-ын гишүүн асан Б.Батзориг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, А.Сүхбат, Н.Оюундарь нарыг ЖДҮ-д холбогдсон хэмээн 2020 оны сонгуульд нэр дэвшүүлээгүй.
Тэгвэл ЖДҮ-д холбогдсон Н.Учрал, Б.Баттөмөр, Х.Нямбаатар, Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн нар УИХ-д дахин сонгогдов. Саарал ордон дотор дахин заларсан тэд хуулийн хамгаалалт дор ороод ирлээ гээд баярлаж явна.
Харин хаалганы гадна үлдсэн ЖДҮ-чдийг АТГ шалгаж хэд хэдэн хүнд ял оногдуулсан нь Монгол Улсын хуулийн хайч хөдөлж эхлэв үү гэлтэй. Гэхдээ зөвхөн гадна үлдсэн цөөн хэдэд нь хууль үйлчлэх бус гишүүд, хууль зөрчсөн, өөртөө давуу байдал үүсгэсэн, ард түмний эрхийг хязгаарласан ЖДҮ-чдээ ч гэсэн шүүх ёстойг ард түмэн шаардаж байгаа.
Ам нээх болгондоо шударга ёс ярьдаг Ерөнхий сайд намынхаа ЖДҮ-чин гишүүдээ ялгаварлахгүй хуулийн хариуцлага хүлээлгэж байж түүний ярьдаг шударга ёс биеллээ олно.
ЖДҮ-д холбогдсон Я.Содбаатарыг Шадар сайдаар, Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болгож, мөн намынх нь генсек Д.Амарбаясгалан албан тушаалаа үргэлжлүүлж байгаа нь шударга ёсонд нийцэх гэж үү.
ЖДҮХС-гийн мөнгөнөөс хулгайлсан гэмт хэргийг мартаж үл болох баримт бөгөөд хаяж үл болох хариуцлагын тухай асуудал юм. ЖДҮ бол дээрэм. Амьралаа өөд татаж ядаж яваа жирийн иргэдийн боломжийг хулгайлсан хулгай. ЗГ, УИХ-ын саятан, тэрбумтан гишүүд иргэд хөөцөлдөж гүйгээд ч олддоггүй 5 саяын зээлийг тэгш хувааж 950 сая, 1 тэрбумаар нь хувааж авсан нь Монголын улс төр дахь хамгийн шударга бус, ёс зүйгүй хэрэг.
ЯЛ АВСАН ЖДҮ-ЧИД
УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.
Шүүхийн шатанд Б.Батзориг нь гэм буруугаа хүлээсэн бөгөөд прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан билээ.
Энэ сарын 04-ны өдөр УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болсон. Шүүх бүрэлдэхүүн Б.Батзоригийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд таван жил ажиллах эрхийг хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргав.
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 11-ны өдөр болсон. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзээд түүнд 2 жил 6 сарын хорих ял оноов. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасах шийдвэр гаргасан.
Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдсон юм.
ЖДҮХС-гаас зээл УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох шүүх хуралдаан долдугаар сарын 29-нд болж, Г.Солтаныг Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлсөн гэж үзсэн юм. Тэрбээр “Монгол шаазан” ХХК-нд950 сая төгрөгийгурт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаарнийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр хоёр жил шалгагдсан. Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал Лхагва гаригт /2020.08.12/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор төлөвлөгдсөн ч шүүгдэгч Д.Дамба-Очир нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг нь шүүх хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг наймдугаар сарын 19-ний өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан юм. Түүнд мөн ял төлөвлөсөн гэдгийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж буй.
ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДИЙН НЭРС:
- ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөг,
- УИХ-ын гишүүн Н.Учралын аавынх нь 100 хувь эзэмшдэг “Хүннү” ХХК нэг 950 сая төгрөг
- УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая төгрөг,
- УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум төгрөг,
- УИХ-ын гишүүн асан Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая төгрөг,
- УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая төгрөг,
- УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөг,
- УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа "Доктор МЭИК" ХХК 700 сая төгрөг,
- УИХ-ын гишүүн асан О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг,
- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөг,
- УИХ-ын гишүүн асан Л.Энхболд өөрийн охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан "Мийт экспорт интернэшнл" ХХК-д 2016 онд ЖДҮХС-аас 1,3 тэрбум төгрөг,
- УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү нарын дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018 оны 8 сард 800 сая төгрөг,
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрөө 80 хувийг нь эзэмшдэг "Мондем" ХХК-аараа ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300 сая төгрөгийн зээлийг тус тус авсан.
ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД:
1. Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК 450 сая төгрөг,
2. Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК 750 сая төгрөг,
3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн 30 хувийг эзэмшдэг “Тайшир Өргөө” ХХК, “Агро Технологи Шижирт” ХХК 1.3 тэрбум төгрөг,
4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын “Хос Эрхэс” ХХК 500 сая төгрөг,
5. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “Гранд степп” ХХК 1.5 тэрбум төгрөг,
6. Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар "Цаст согоот" ХХК 800 сая төгрөг,
7. УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайханы "Баяр плант ХААБ" ХХК," Капиталфактори", "Эм Эм Жи капитал" (тус бүр 100 хувь эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөг,
8. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч (2015-07-09-нд тус албанд томилогдсон) Ш.Хонгорзулын "Хосбогд Агро" компани ЖДҮХС-гаас 2018 онд 630 сая төгрөг,
9. "Барилгын хөгжлийн төв" Төрийн өмчит үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал (эл албанд 2016-09-29-нд томилогдсон) Ц.Амарсанаагийн “Их Улс” компани ЖДҮХС-гаас 2017 онд 680 сая төгрөг,
10. НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий "Бат ган агро" ХХК ЖДҮХС-аас 2017 онд 500 сая төгрөгийн зээлийг тус тус авсан.
Зочин 2020-08-14 202.21.113.238
Саарал ордон дотор дахин заларсан тэд хуулийн хамгаалалт дор ороод ирлээ. Хүүкийн нь хамгаалалт ш дээ.
иргэн 2020-08-14 202.21.124.129
энээ нөхдүүд бүгд ял аваха эсвэл хэргээ хүлээх
Зочин 2020-08-14 103.229.123.132
АН-ынхны үед гарсан их мөнгө хөрөнгөтэй холбоотой хэргүүд яагаад яригдахгүй дүлийрчэв ээ ЖДҮ гээд л дэврэгээд байдаг энэ нь улс төрийн зохион байгуулалттай үйл ажиллагаа, түмний тархийг угаах гээч нь биш биз
Зочин 2020-08-14 66.181.161.115
ЖДҮ-ийн зээл бол Хүүк ЕС болох замаа зассан авилга. Одоо намын дарга, ЕС хэвээр бгаа учраас өөрийн гарч ирсэн замаа цэвэрлэж бна. Нөгөөдүүл нь ам алдахгүй бх даалгавартай бх үгүй бол Хүүк, Еөкийн ҮАБЗ нэрт онцгой комиссоор таслуулна. Баяр, Энхсайхан нарыг хорьж чадаж бхад чам шиг нь дуугүй явбал өлзийтэй гэж бгаа сануулга
БГД ИРГЭН 2020-08-14 202.55.188.34
НЗД-ын орлогч Отгонсүх гэж мэдлэг чадваргүй сумын Засаг дарга хийж байсан нөхөр төрийн бодлого яриад явахаар яаж хөгжих вэ дээ. Нөгөө дүүжин агаарын тээвэр яасан бэ? Нийтийн тээврийн хөгжил гэхээр автобус угааж байгаагаа ажил хийж байна гэж боддог, өөрөө хийгээгүй байж хүний ажлуудыг шейрлэсэн худалч нөхөр. АТГ шалгаад байсан яасан юм бол доо. Иймэрхүү хоосон толгойт ууд нийслэл удирдахаар хөгжил шинэ технологи иноваци яриад ч хэрэг алга даа. Отгонсүх Ээ эхлэад ном унш болохгүй бол самар ид.
Зочин 2020-08-14 210.121.173.224
hohi ni oorsnoo songochood gonginood bhiim
jdbs 2020-08-14 66.181.161.98
ene JDV
gedeg zuiliig yr n KHURELSUKH PISDA medeegui bish medhiin deedeer medeed gishuudee shagnaj uramshuulah zorilgoor barag hucheet ogson.baihoo s**.
ЯНГУГИЙН СОДБААТАРАА ШОРОНД НЬ ЯВУУЛ! 2020-08-14 139.5.218.11
ЯНГУГИЙН СОДБААТАРАА ШОРОНД НЬ ЯВУУЛ!
aagii 2020-08-14 66.181.188.208
Ene JDU bol zugeer l zeel snuu dee, Neg ih asuudal bisn snuu dee,Zeeliig harin butsaaj toluuleh estoi, Harin uunii derged aimaar herguud sugarcn uldej bgaag anhaarah heregtei bna, Nogoo Erdenet, 60 terbum geh met,
Зочин 2020-08-14 73.252.244.167
J Enkhbayariig shorond hiigeerei
сэтгүүлчид хэлхэд жоохон цэнзүүртэй 2020-08-14 59.153.112.41
Төрийн өндөр албан тушалтан байлаа
Гээд гэр бүлийхэн нь ххк байгуулж хууль журмын дагуу зээлд хамрагдаж болохгүй гэсэн үг биш шүү. Гол нь шаардлагыг нь хангаагүй албан тушаалтны эрх мэдлийн нөлөөллөөр авс бол гэмт хэрэг шүү
Зочин 2020-08-14 210.121.173.224
toriin ondor alban tushaaltai hun bolgon genet bayajaad bgaan sonin bgaam. neg ch yaduu hun bhgui tor gj bhuu ?
МОНГОЛХҮҮ 2020-08-14 103.80.210.18
УУЧЛААРАЙ ,ЗҮГЭЭР Л ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА. НААД ЯЛ НЭРТЭЙ БАЛАЙ ХУУЛИА БОЛЬ. ХАРИН Ч АМАРЧ БАЙГААД ГАРЧ ИРЦГЭЭНЭ
Hyrelsyh 2020-08-14 174.226.131.99
Shodorgo yos gedeg chini ene shyy haha Shyygchid aimhai muu daldaakuud Jenko goos aigaad MANAN 2 bolson shyy
Зочин 2020-08-14 192.82.68.11
Тендерт оролцсон төрийн албан хаагчтай хамааралтай компани бүр л хууль зөрчсөн мөнгө идсэн гэмт хэрэг үйлдсэн гэх гээд байдаг юм бол үүнээс урьдчилан сэргийлж хуулиар оролцохыг хориглохгүй яасан юм бэ.Бусад оронд ийм хориглосон хууль тогтоомж байдаг юм уу Эсвэл манайх сөрөг хүчнийхээ нэр төрийг унагах з****г болгоод байна уу Ер нь энэ хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой шийдвэрүүдийг маш тодорхой хэрүүл үүсгэхгүйгээр болгож бүр тэр их хурлаараа баталдаг болох хэрэгтэй юм шиг
ХэрлэнЦог 2020-08-14 199.249.230.141
Хүүк сайдын хадгаламж банкнаас авсан 14 тэрбумын хувь болох 1,5 тэрбум төг-ийг хурааж иргэдэд зарцуулья, бас намаас хуссан мөнгө ч адил шүү иргэдээ
ХэрлэнЦог 2020-08-14 199.249.230.141
Хүүк сайдын хадгаламж банкнаас авсан 14 тэрбумын хувь болох 1,5 тэрбум төг-ийг хурааж иргэдэд зарцуулья, бас намаас хуссан мөнгө ч адил шүү
Зочин 2020-08-14 119.40.103.6
Ам нээх болгондоо шударга ёс ярьдаг Ерөнхий сайд намынхаа ЖДҮ-чин гишүүдээ ялгаварлахгүй хуулийн хариуцлага хүлээлгэж байж түүний ярьдаг шударга ёс биеллээ олно.
Зочин 2020-08-14 139.5.217.106
Учрал, Болорчулуун, Саранчимэг нар ЖДҮХС-гаас зээл авсан. Гэхдээ тэдний авсан зээлд сонгогчид ач холбогдол өгөлгүй дахин сонгосон. Тийиээс ард түмний сонголт л эцсийн үнэлэлт. Тиймээс олон долоон юм гоншигнох шаардлага байхгүй. Гол нь хулгай, луйвар хийгээгүй гэдэгт л байгаа юм.
зочин 2020-08-14 192.82.67.36
ждү-тэй улирааж сонголтоо хийж дахиж сонгочхоод араас нь ингэж гоншгонох хэрэг байна уу даа
Зочин 2020-08-14 66.181.176.81
JDV avsan nuhduud bur l alban tushaal ahiad bgaadaa. Barilgiin hogjiliin tov-iin Amarsanaa gej avilgachinaa zailuul Hurelsuhee !!!!
Зочин 2020-08-14 103.212.117.229
Hurelsuhed Enhbayr shig achigdah odor tun udahgui irne.hudlaa selem yrusan novshiin n****.
Зочин 2020-08-14 103.212.117.229
ENE MUUSAIN MAH-IIN LALARUUDIIG SODBAATAR, ENHBAYR BARIIG BUGDIIN BUUDAN USTGAJ BAIJ MONGOL ULS HOGJINO.
sonin 2020-08-14 66.181.177.35
AZZA zam guurin zasbar trest jilde aimag bur 7 terbum tosob ulsaas abdag yu hidin boldoo. een mongor 1 jilde 14 guur hangaltai baiguulna. helheer bid technik absan gedeg haan aymar technik kran absan abihgui dandaa hemherhi hog boltol tonoson mashin technik. ene mongiig hen hubida idey uregduuleb ee..
Unshigch 2020-08-14 90.188.54.82
Монголд шудрага хууль байдаг л юм бол УИХ-ын гишүүнч байсан, биш ч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээх нь гарцаагүй.
Зочин 2020-08-14 202.21.117.2
Адил тэгш хандах хэрэгтэй. Бүгдэд нь зохих хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв.
Новшын луйварчин миа энколд. Зайлаад өгөөчээ! 2020-08-14 202.9.47.7
М.Энхболдын компаниуд , Бямбацогтын ЦАСТ АЛТАЙ , Цогзолмаагийн ШИРЭЭТ ОНОН гэх мэт хаачваа?
Зочин 2020-08-14 66.181.178.244
hawai-d tugssun gej s*****g Saranchimegt yal ugukh heregtei
zochin 2020-08-14 66.181.178.52
er ni bol yarisniikhaa esreg ajilladag uls turchid bugd adilkhan
Одоо яая гэхэв дээ 2020-08-14 64.119.26.155
Одоо яая гэхэв, зарим нь бүр дахиад сонгогдоод яваа шүү дээ, Иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээгээд хи хх хи..
dahiad 100 ter bumiin zeel avsn ch ta nar yah yum 2020-08-14 192.82.73.81
hohinoo yah ge songson yum chaddag yum bol dahiad songuuli yavuulj MAH yalagdsan bol bug d shorond oroh n todorhoi baisan
Хүн сүргүүд өөрийнхөн мөнгийг хулгайлсан этгээдүүдийг мэдсээр байгаад албан тушаалд сонгосон 2020-08-14 122.201.22.217
Тэгвэл ЖДҮ-д холбогдсон Н.Учрал, Б.Баттөмөр, Х.Нямбаатар, Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн нар УИХ-д дахин сонгогдов. Саарал ордон дотор дахин заларсан тэд хуулийн хамгаалалт дор ороод ирлээ гээд баярлаж явна.
Баяр 2020-08-14 103.212.116.228
Юуны өмнө Хүрэлсүх Содбаатар нарт хариуцлага тооцчих МАН-аа тэгвэл шударга ёс тогтоно гэж итгэх байна
Баяр 2020-08-14 103.212.116.228
Хүрэлсүхээ шударга л бай л даа
ЗОЧИН 2020-08-14 202.179.15.3
МАНЫГ ИЙМ ОЛОН БЭРДИЙН ӨЛСӨГЛӨН ШУЛАМУУД ЧӨТГӨРҮҮДТЭЙ ГЭДГИЙГ АРД ТҮМЭН ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙХГҮЙ ЮУ ДАА ХАХА 2016 ОНД ГАРЧ ИРЭНГҮҮТЭЭ Л НИЙТИЙН ТАТВАРЫН ДАНС МӨНГӨ РҮҮ ӨЛӨН НҮДЛЭН ДАЙРЦГААСАН . ТҮҮНДЭЭ АМТШААД БАЯРЛАЛДААД ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨРӨӨ 2020 ОНЫ СОНГУУЛИЙГ ТӨВӨГҮЙ ЛУИВАРДАН АВСАН ..МАН БОЛ ЧӨТГӨРҮҮДИЙН БӨӨГНӨРӨЛ ШҮҮ ДЭЭ ҮНЭН ДЭЭ .. ТАРААН УСТГАХ Л ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛ МОНГОЛ ХЯТАД ОРОСЫН ХАВХТАЙ ХЭЗЭЭ Ч ХӨГШЖИХГҮЙ ЧӨТГӨРИЙН ТОГООНДОО ТИЙЧИЛНЭ
УУРТАЙ 2020-08-14 202.179.15.3
МАНЫГ ИЙМ ОЛОН БЭРДИЙН ӨЛСӨГЛӨН ШУЛАМУУД ЧӨТГӨРҮҮДТЭЙ ГЭДГИЙГ АРД ТҮМЭН ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙХГҮЙ ЮУ ДАА ХАХА 2016 ОНД ГАРЧ ИРЭНГҮҮТЭЭ Л НИЙТИЙН ТАТВАРЫН ДАНС МӨНГӨ РҮҮ ӨЛӨН НҮДЛЭН ДАЙРЦГААСАН . ТҮҮНДЭЭ АМТШААД БАЯРЛАЛДААД ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨРӨӨ 2020 ОНЫ СОНГУУЛИЙГ ТӨВӨГҮЙ ЛУИВАРДАН АВСАН ..МАН БОЛ ЧӨТГӨРҮҮДИЙН БӨӨГНӨРӨЛ ШҮҮ ДЭЭ ҮНЭН ДЭЭ .. ТАРААН УСТГАХ Л ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛ МОНГОЛ ХЯТАД ОРОСЫН ХАВХТАЙ ХЭЗЭЭ Ч ХӨГШЖИХГҮЙ ЧӨТГӨРИЙН ТОГООНДОО ТИЙЧИЛНЭ
Зочин 2020-08-14 202.131.233.190
ЖДҮ-ЧДИЙН ТОЛГОЙЛОГЧ, ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ НЬ ХҮРЭЛСҮХ ШҮҮДЭЭ, ДҮҮГИЙХЭЭ КОМПАНИД ЗЭЭЛ ОЛГОСНОО ТАЙЛБАРЛА!
зочин 2020-08-14 192.82.67.36
хэ хэ эд нар чинь эхлээд ѳѳрсдѳдѳѳ ашигтайгаар хуулиа үйлдвэрлээд гаргасан юм чинь тэр хуулиар нь л хууль шүүх нь ажиллана тэгэхгүй бол хуучны ногоон малгайтны түүх давтагдана тийм болохоор эд нар ямбаллгүй яах вэ тийм болоод бѳѳнѳѳрѳѳ ждү-чид болж байхгүй юу бүгд хууль үйлдвэрлэдэг хүмүүс биз дээ
Зочин 2020-08-14 202.126.88.61
Монгол хүний цусанд ёс жудаг гээч юм хэзээнээс байдаггүй юм шиг байгаан …өнөө Эзэн Чингис хаан нь хүртэл хүний газар нутаг эд хөрөнгө булаан эзэлж аархаж явсныхаа шанд өнөөгийн Монгол нь дэлхийн буурай орон болж үйлийн үрээ эдэлж бн хөөрхий……
Зочин 2020-08-14 66.181.180.231
Хүрэлсүхийн нэр хүнд уруудаж эхэлж бнда. Нэг уруудвал ажил хийхгүй бол өндрөөс чанга л унадаг даа
Zochin 2020-08-14 122.201.31.5
Hurelsuh duudee avch ogson,teriig helsen Nomtoig shoroond suulgasan.Batzorigt 40 saya togrogiin torguul.Adilhan barag humuust shoron.IIm muuhai yalgavartai shiddeg shuugch nar Mongoloor duuren.Ene buh yumyg hiij baigaa humuus bol Hulgaich Battulga,setgel medreliin ovchtei Hurelsuh,Oyun- Erdene.Ta nar udahgui oorsdoo yaltan bolno.Ur huuhduud chin zovondoo.Neg oligtoi ajil hiij chadadgui,zovhon horino,huraanaa,hagalna ard tumniig..Zailaar tamruugaabhooson tolgoitoi humuus
Зочин 2020-08-14 103.50.206.40
Хэрэг хуучирдаггүй гэж үг мэдэх байлгүй.
Зочин 2020-08-14 103.68.107.106
Bugd peediigeel ahiad JDV husna geel yavj bn lee dee ed nar chini ….. tui chort
Ккк 2020-08-14 103.229.121.224
Сүр Данзан…хоосон ам.
Зочин 2020-08-14 59.153.113.22
топ хулгайчид
Зочин 2020-08-14 202.126.88.59
Хүрэлсүх гуай одоо болилдоо. Ичээчээ чи. Яахаараа ЖДҮ-чид сайд, өндөр албан тушаал аваад байдаг юм бээээ!!! Дээр бичсэн зүйлийг уншихад 100 хувь зөв бнаа!!! ЖДҮ авсан хүмүүс бүгд шоронд байх ёстой шүү. Яахаараа ЖДҮ-чид жилийн 3 хан хувийн, хугацаагүй зээл тэрбумаар авдаг, жирийн иргэд асар өндөр хүүтэй, хэдхэн сарын зээл авах ёстой юм бээээ!!! Ард түмэн ЖДҮ-чдийг бүгдийг нь шоронд хийж, мөнгөө буцааж авахыг хүсэж бна шүү!!!! Жишээ нь Содбаатар чинь жинхэнэ ориг ЖДҮ- чин яараахаа ш сайд болдог бн
Зочин 2020-08-14 103.57.95.199
хүрэлсүхийг мартсан бололтой
Зочин 2020-08-14 202.126.89.164
Jaahan aigaa l daa !