А.Эрдэнэбаяр ахлагчийн гоол хожлын үнэ цэнэтэй байлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.24-нд нийтлэгдсэн

А.Эрдэнэбаяр ахлагчийн гоол хожлын үнэ цэнэтэй байлаа

“ПЭПСИ ЛИГ”-ийн гуравдугаар тойргийн ням гарагийн хамгийн эхний тоглолт лигт хараахан оноо авч амжаагүй байгаа “ФС Улаанбаатар” ба анхны ялагдлаа амсаад байсан “Хангарьд” багуудын өрсөлдөөнөөр эхэллээ. Тоглолтын эхнээс хоёр баг ээлж дараалсан тооны хошуучлалыг авч байсан юм. "ФС Улаанбаатар" багийн хувьд төгсгөлд тооны харьцааг 4-4 болгон тэнцүүлж чадсан. 

Цаг дуусахад ердөө 30 хүрэхгүй секунд үлдээд байхад багийн ахлагч А.Эрдэнэбаяр хожлын бөмбөгийг оруулж чадсанаар “Хангарьд” лигийн гурав дахь ялалтаа байгууллаа. Харин хамгаалаад л тэнцээний оноо салгах байсан “ФС Улаанбаатар” багийн хувьд дахин нэг тойргийг оноогүй өнгөрүүлж байна. 

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж