БНСУ-д Христийн сүмүүдтэй холбоотой халдвар эрс нэмэгдэж байна | News.MN

БНСУ-д Христийн сүмүүдтэй холбоотой халдвар эрс нэмэгдэж байна

COVID-19

БНСУ-д Христийн сүмүүдтэй холбоотой халдвар эрс нэмэгдэж байна

БНСУ-д Христийн сүмүүдтэй холбоотой халдвар эрс нэмэгдэж байна

БНСУ-д сүүлийн өдрүүдэд шашны цуглаан, христийн сүмүүдээс коронавирусийн халдвар тархах нь эрчимжиж байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тус улсад өнөөдөр л гэхэд коронавирусийн халдварын 56 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн хоёр өдөр дараалан 50-иас дээш тохиолдол илэрсэн хэрэг байв.

Үүнээс өмнөх хоёр долоо хоногийн хугацаанд тус улсад өдөрт илэрсэн халдварын тохиолдол нь 50-иас бага тоотой байжээ. Өнөөдрийн 56 тохиолдлын 47 нь дотоодод дамжсан тохиолдлууд ба тэдний ихэнх нь христийн сүмтэй холбоотой тохиолдлууд байгаа гэнэ.

Тухайлбал, Сөүлийн хойд талд оршдог дагуул хот Гояаны нэгэн жижиг сүмээс 30 гаруй тохиолдол илэрчээ. Мөн Сөүлээс баруун зүгт оршдог Гимпо хотын нэг сүмээс 17 тохиолдол илрээд байгаа юм.

Албаны хүмүүс сүмүүдийн үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулж, вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлж байгаа ч ийнхүү халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа нь анхаарал татаж байна. Түүнчлэн түргэн хоолны газрууд, жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн хүмүүсийн дунд халдвар өргөн тархаж байгаа аж.

Эх сурвалж: Yonhap News

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-13 202.55.183.178

Христ итгэл бол шашин биш. Жинхэнэ итгэл мөн. Христ итгэл гэдэг бол Бүтээгч Бурхан Эцэгийг хайрлах, мөн хөршөө өөрийн адил хайрлах талаар номлодог юм.

Avatar

mr 2020-08-13 202.131.225.197

solongoschuud ugiin baliar zavaan bohir mal adguus shig baidag ulsuud kino amidral 2 ni zurcihsun. mongol huuhnuud mungund ni bolood suuchihsan daraa ni amaa bariad l banzaldaad baina

Avatar

Ovgon 2020-08-13 66.181.176.98

ene aavaa namaig ashiglaach biluu edleech geed orilood baidag yumnuud dandaa gaj ovchnii uurnuud shuu.

Avatar

Зочин 2020-08-13 39.115.114.99

Шинчонжигийн ихэнхи баригдаад суллагдаал байгаа

Avatar

Зочин 2020-08-13 39.115.114.99

Жинхэнэ эсүсийн шашин солонгост байхгүй мэдээж бүгд гаж шашин. Америкууд солонгосчуудыг христ болгосон

Avatar

Зочин 2020-08-13 39.115.114.99

Иманхи

Avatar

бб 2020-08-13 124.158.107.71

Бүтээгч эзэн аварна гэж байхгүй ээ. Өөр өөрийгөө л аварна. Бурхан шууд авардаг байсан бол одоо юун өвчин зовлон болохов дээ

Avatar

Зочин 2020-08-13 213.143.49.116

христийн шашин яг Исагын үед амьдарч байсан израйльчуудад зориулагдсан шашин.Мосесын шашин болхоор мөн тухайн үедээ л зориулагдсан шашин байсан. Ухвар мөчид хүмүүс хойш нь сунгаад одоо хаа байсан со монгунууд шүтэж элгийн нь авах гэж.жинхэнэ ориг библи гэж одоо хаана ч байхгүй. тухайн үедээ устаад алга болсон

Avatar

Зочин 2020-08-13 59.153.113.22

исүсийнхэн олигтой юм авч ирэхгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж