БНСУ-д сүүлийн өдрүүдэд шашны цуглаан, христийн сүмүүдээс коронавирусийн халдвар тархах нь эрчимжиж байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тус улсад өнөөдөр л гэхэд коронавирусийн халдварын 56 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн хоёр өдөр дараалан 50-иас дээш тохиолдол илэрсэн хэрэг байв.
Үүнээс өмнөх хоёр долоо хоногийн хугацаанд тус улсад өдөрт илэрсэн халдварын тохиолдол нь 50-иас бага тоотой байжээ. Өнөөдрийн 56 тохиолдлын 47 нь дотоодод дамжсан тохиолдлууд ба тэдний ихэнх нь христийн сүмтэй холбоотой тохиолдлууд байгаа гэнэ.
Тухайлбал, Сөүлийн хойд талд оршдог дагуул хот Гояаны нэгэн жижиг сүмээс 30 гаруй тохиолдол илэрчээ. Мөн Сөүлээс баруун зүгт оршдог Гимпо хотын нэг сүмээс 17 тохиолдол илрээд байгаа юм.
Албаны хүмүүс сүмүүдийн үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулж, вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлж байгаа ч ийнхүү халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа нь анхаарал татаж байна. Түүнчлэн түргэн хоолны газрууд, жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн хүмүүсийн дунд халдвар өргөн тархаж байгаа аж.
Эх сурвалж: Yonhap News
Холбоотой мэдээ