Английн алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэмийн ууган хүү АНУ-ын жүжигчин Никола Пельтцтэй өнгөрсөн долдугаар сард сүй тавьжээ. Өдгөө 21 настай Бруклин өөрөөсөө дөрвөн насаар эгч, жүжигчин бүсгүйтэй энэ 2020 оны нэгдүгээр сараас үерхэж эхэлсэн аж. Хосууд богино хугацаанд хайр сэтгэлийн холбоогоо батжуулж, сүй тавьсан байна. Сүүлд Инстаграмд оруулсан зурагтаа Бруклин “Би бас чи үүрд” хэмээн бичиж хайраа илэрхийлжээ. Тэд хамтдаа АНУ-д амралтаа өнгөрүүлж байгаа аж.
Өмнө нь Никола Инстаграмд оруулсан зургандаа “Хонгорхон Б” хэмээн тайлбар бичсэн нь түүнийг жирэмсэн болсон гэх цуурхлыг өдөөсөн юм. Гэхдээ хосууд үүнийг үгүйсгэсэн.
Бекхэмийн гэр бүл Николаг элэгсэг дотноор хүлээж авчээ. Тэрбээр Бруклины охин дүү Харперийг “онцгой дүү охин” хэмээн нэрлэсэн бол ээж Викториаг үлгэрлэн дуурайдаг хэмээжээ. Никола Пельц 2010 онд “Агаарын сүүлчийн шидтэн” кинонд Катарагийн дүрийг бүтээснээр олонд танигдсан билээ. Үүний дараа тэрбээр “Transformers” цувралын “Мөхлийн эрин” кинонд дүр бүтээсэн юм.
Бруклин өмнө нь АНУ-ын жүжигчин Хлое Морецтэй үерхэж байсан. Тэд хоёр жилийн хугацаанд олон удаа салж нийлсэн харилцаагаа 2018 онд эцэслэжээ.
Эх сурвалж: The Sun
Холбоотой мэдээ