Жүдо бөхийн холбоо хоёр шинэ дэд ерөнхийлөгчөө танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн холбоо хоёр шинэ дэд ерөнхийлөгчөө танилцууллаа

Жүдо бөхийн холбоо хоёр шинэ дэд ерөнхийлөгчөө танилцууллаа

Монголын жүдо бөхийн холбоо хоёр шинэ дэд ерөнхийлөгчтэй болж буйгаа өнөөдөр (2020.08.13) зарлалаа. Тодруулбал, Жимобайл ХК-ийн захирал Г. Дашням болон “ MGT mining” ХК-ийн захирал С. Гал-Эрдэнэ нар тус холбооны шинэ дэд ерөнхийлөгчдөөр тодорсон байна.

Г.Дашнямын хувьд өмнө Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Мөн өнөөдөр жүдо бөхийн Улаанбаатар Гран При 2020 зохиогдож байна. Монголын жүдогийн өдөрт зориулсан насанд хүрэгчдийн энэхүү тэмцээн эрэгтэй -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, 100кг болон эмэгтэй -48кг, -52кг, -57кг, -63кг, -70кг, 78кг гэх зэрэг жингийн ангиллуудаар Буянт-Ухаа спорт цогцолборт явагдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: Монголын Жүдо бөхийн Холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж