Индонезийн өрнөд Жакартагийн Калидерес дүрвэгчдийн хуаранд суугаа Афганы дүрвэгчид дахиад дор хаяж 3-10 жил хүлээх шаардлагатай хүндхэн байдалд ороод байна.
Афганы дүрвэгчдийн тоо хэдий нь 12 мянга давсан байна. Тэднээс 8 мянга орчим нь Индонезид НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дагуу баригдсан 10 орчим хуаранд байрлаж байгаа аж. Харин 3500 гаруй нь Индонезийн засгийн газраас зааж өгсөн Богор Манжак гэх газарт сууж байгаа бол хэдэн зуун дүрвэгчид очих газаргүй, Жакарта орчмоор хоног төөрүүлцгээж буй юм.
Харин Калидерес хуаранд Ёнхап агентлагийн сурвалжлагч очиж байдалтай танилцахад тэнд өмнө нь 1400 хүн аж төрж байсан ч цар тахлаас болоод тараагдсан бөгөөд одоогийн байдлаар тэнд 35 өрх, 230 ганц бие хүмүүс тэр дундаа 50 гаруй эмэгтэйчүүд, 40 орчим хүүхэд амьдарч байгаа гэнэ.
Индонезийн засгийн газар өнгөрсөн жил орох оронгүй дүрвэгчид жагсаал хийсний хариуд орон нутгийн цэргийн командлалын барилгыг тэдэнд өгсөн аж.
Дүрвэгчид Афганистанаас авч гарсан мөнгөө хэдийн дууссан, одоогийн байдлаар солонгос номлогчид тэргүүтэй хүмүүсийн тусламжаар анхдагч хэрэгцээгээ аргацааж байгаа юм.
Сурвалжлагчийг дүрвэгчдийн нийгэмлэгийн төлөөлөгч 42 настай Хассан Рамазан болон түүний туслахууд угтан авч, аж амьдралаа танилцуулсан байна. Барилгад айлууд нэгдүгээр давхарт майхан барьж, ганц бие хүмүүс нь хоёрдугаар давхарт амьдрах зэргээр тодорхой зохион байгуулалтад орсон байх аж.
Орхигдсон барилга хэдий хүмүүсийг салхи, борооноос хамгаалах боловч тог, ус, тавилгагүй тул амьдрахад тун тухгүй юм. Дүрвэгчид нарнаас хоргодохын тулд өдөртөө цонхнуудыг цаасан хайрцгаар халхлах бөгөөд бүгд зөөврийн зуухаар хоол хийж идэх аж. Харин Индонезийн засгийн газар иргэдийнхээ ажлын байрыг хамгаалж үлдэхийн тулд дүрвэгчдийг ажил хийхийг хатуу хориглосон байна.
Улмаар дүрвэгчид яаж ийгээд өдөртөө цалингаа авдаг цагийн ажил олж хийлээ ч хэн нэг индонез хүн тэднийг мэдээлмэгц засгийн газар шуурхай арга хэмжээ авч ажил хийсэн дүрвэгчийг барьж, албадан улсаас гаргадаг гэнэ. Тиймээс дүрвэгчид өдөржин унтахгүйн тулд ном унших гэх мэт ямар ч хамаагүй зүйлээр өөрсдийгөө завгүй байлган өдөр хоногийг өнгөрөөх аж.
Түүнээс гадна дүрвэгчид дотроо зохион байгуулалтанд орж, барилгын орох, гарах хаалгыг манаж, аюулгүй байдлыг сахих, орчноо цэвэрлэх, хүүхдүүдэд боловсрол олгох зэрэг ажлуудыг хуваагдан хийдэг гэнэ. “Индонезийн засгийн газар, НҮБ биднээс нүүр буруулсаар байгаа. Хоёр тал хоёулаа бидний асуудлыг огт тоохгүй байна” хэмээн хуарангийн удирдагч Хассан ярьжээ.
Тэрбээр “Манай дүрвэгчид ердөө амьдрахын төлөө л хичээж байна. Бид брокеруудад мөнгө төлж байж зугтаж гарч ирцгээсэн. Тэдэнд төлсөн мөнгөний хэмжээнээсээ хамаараад бид Европ, Энэтхэг, Шри Ланка, Малайз, Индонез гээд өөр өөр газруудыг зорьсон” хэмээн тайлбарласан байна. Түүний хэлснээр Индонезид буй афган дүрвэгчид тэндээ суурьшихаар Индонезид ирээгүй гэнэ.
Өдгөө Индонезид сууж буй афган дүрвэгчид Индонезоос дүрвэгчид гэх статус авч, цаашлаад Австрали, Шинэ Зеланд, АНУ, Канад гээд НҮБХХ-ийн санал болгодог орнуудад очих хэтийн зорилготой юм.
Уг нь 2015 оныг хүртэл Индонезид 2-3 жил амьдарсан дүрвэгч өөр гурав дахь орон руу гарах эрхтэй болдог байсан бол одоогийн байдлаар энэ хугацаа 5 жилээс доошгүй болсон юм. Мөн олон орон дүрвэгчдийг хүлээн авахаа эрс багасгаснаас болоод зарим тохиолдолд 10 гаруй жил хүлээж буй дүрвэгч ч олон бий.
Хуаранд оршин суудаг 27 настай Нури “Энд байгаа хүмүүс брокеруудад 4000-5000 ам.доллар төлж, Энэтхэг, Малайз зэрэг орнуудад очих зорилготойгоор Афганистанаас гарч энд ирцгээсэн” хэмээн ярьжээ.
Дүрвэгчид одоо НҮБХХ-ий дуудлагыг хүлээхээс өөр аргагүй утас чагнан суух аж. Учир нь хэн нэг дүрвэгчид гурав дахь орон руу явах эрх үүсвэл НҮБХХ-өөс залгаж, элчин сайдын яаманд очиж ярилцлага өгөхийг мэдэгддэг байна. Хэдий байдал хэцүү байгаа ч Афганистаны дүрвэгчид ядаж л шөнө дунд дээрээс бөмбөгдчих вий гэсэн айдасгүй, хэтэрхий аюултай Афганистанаас гадна байгаадаа талархаж байгаа гэцгээжээ.
Индонезийн засгийн газар дүрвэгчдийн хүүхдүүдийг сургуульд явахыг хориглосон учир дүрвэгчид өөрсдөө хүүхдүүдэд афган буюу перс хэл, англи хэлийг заадаг гэнэ.
Афган дүрвэгчид исламын шашинтай тул Индонезийн мусульманчууд туслах байх гэж хүмүүс найддаг ч үнэн хэрэгтээ тийм зүйл болдоггүй аж.
Учир нь дүрвэгчдийн ихэнх нь үндэсний цөөнх, Шийт ислам шашинтнууд болох Хазара овгийнхон юм. Хазара овог нь Чингис хаан 1221 онд баруун Бамианыг дайлаар мордож, талибанчуудыг цэвэрлэсний дараа тэр нутагт үлдсэн монголчуудын удам билээ.
Харин Индонезийн исламын шашинтнууд нь Шафийн буюу Суннитынхтай ойролцоо номлолыг дагадаг тул Шийт исламчуудад таатай ханддаггүй юм.
Дүрвэгчид “Бид чинь амьд хүмүүс шүү дээ. Хүн төрөлхтнийхөө хувьд бид наад захын тусламж хүртэх эрхтэй биз дээ?” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: YONHAP
Зочин 2020-08-14 212.95.5.3
Ишш. Эх орондоо хоорондоо хэл амаа ололцоод амьдарч чадахгүй, дайн хийж, эцэст нь ингэж дүрвэж амьдрам гэж. Хэт радикал хэт шашинжаад ирэхээрэа л улс ийм байдалд орои юм даа. Ухаанаар, логикоор асуудалд хандахаа болихоор л ийм болж бга юм
Зочин 2020-08-14 203.91.115.53
Одоо манайхан хоолгүй хонохдоо тулж байгаагаа мэдэхгүй муусай хазар ахан дүүсээ аваръя гээд баахан хандив цуглуулж гүйнэ. Ха ха ха. Бас л гоё шүү.
i'm gay ahha 2020-08-14 202.55.188.43
yu
шүгэлдэхгүй шүү 2020-08-14 80.255.41.50
сайхан буудах юмаа. Талибан гэдэг бол яс үндэстэн биш. Анхлан 1980-аад оны лалын оюутны хөдөлгөөнөөс үүдэлстэй байгуулагдсан, хатуу шириатын хууль баримталдаг улстөр шашны хэт үзэлтнүүдийн нам. Чингис хааны үед юун Талибан байх манатай. Тэгэж шүгэлдэхгүй шүү.. Тэгээд ч Афганистаны Хазарчууд бол Чингис хааны байлдан дагуулалтаас үлдсэн хүмүүс гэхэд хэцүү болсон. Хэл, шашин шүтлэг бүх юм нь өөрчлөгдсөн хүмүүсийг Монгол гэх нь буруу. Монгол хэлээр ярьж байгаа үндэстэнг л Монголчууд гэнэ шдээ.
Зочин 2020-08-14 212.95.5.3
Юу вэ цус чухал юм бишүү
зочин 2020-08-14 202.126.89.65
Хазара монгол биш, лалын шашинтай өөр улс.
Зочин 2020-08-14 64.119.26.152
Чингэсээс ч емне ази европын хооронд хучэрхэг улсаа байгуулж яваад мехеж доройтсон Хазаранууд бидэнд огтхон хамаагуй гэдгийг мэддэггуй сурвалжлагч сонины хянагчид бд юм бхдаа ийм буруу алдаатай мэдээлэл цацаад бас хэдэн жилийн емне Санчир гэж хуухэн баахан худлаа гошгоруулаад Женко тэгээд шагнаад байсан бхшуу дээр дооргуй л будилчих улсууд юмаа
yg vnen heljee.. 2020-08-14 202.55.191.130
yg vnen, tvvhiin yamarch bolobsorolgui ter sanchir geh hvvhen hazaruud mongol garaltai gej niitlel bichij heden aylal zohioj baahan folk istori hiij shoudaj ard tvmenii tarhiig ugaasan ch dee.teriig battulga medehgui toriin soerhol hvrtel ogch baisan daa.erdem shinjilgeeniii neg ch bvteel gargaagui baij tiim tom shagnal aban gej bn uu daa.. ingej ard tvmenii byui folk istori hiij bolohgui sh de.mongol ulsiin alban esonii tvvh hazariig mongol gej vzdegui ee..
Зочин 2020-08-14 202.21.109.35
Гуйсан ч Монголд ирдэггүй гэсэн.Санаа нь канад ,америк,австрали очих хүсэлтэй гэж байна.
Зочин 2020-08-14 59.153.85.79
Дан эмэгтэй хүүхдүүдийг нь авцгааж цусаа сэлбэцгээеээ.30 аас доош насны хүүхнүүд нь хэрэгтэй шүү дээ.Гагцхүү монгол гентэй гэдэг нь л баталгаатай байвал шүү дээ.ха ха
bitgii tenegt 2020-08-14 202.55.191.130
bitgii soliorood bai l daa.musilman shashint afganuud iig mongold abchirij enh amgalangiin eh oronoo laliin dvrbegchideer dvvrgej tvvgeer ybsan gaig vvgeer duudah gej uu dee.tegeed afganstand afgan hvn gej bhgui ee.hazaruud bol mongol garaltai bishee.delhiin bvh tom tvvhchid tegej vzdeg bas mongol ulsiin alban esonii tvvh ch hazariig mongol garaltai gej vzdegui ee..
Zochin 2020-08-14 133.82.250.244
Zaluu min dalchignaj baigaad afgan huuhend hooloigoo herchuulhendee .
Зочин 2020-08-14 103.212.117.38
Hazara nariin garal uusel todorhoigui yum. Mongol tsergiin udam baij magadgui gedeg n olon taamagiin zuvhun neg n. Hazara nar uursdiiguu mongol gedeggui. Harin ene nutagt bur ertnees amidarch baisan bamyanii buddiin hushiug hiisen humuusiin ur sad gej uzdeg.
суннит иргэн 2020-08-14 185.124.28.149
Шийтүүд ирак сирид суннитуудыг баруун солгойгүй хяддаг ийм атал суннитууд яаж шийтүүдэд туслах билээ.афганистанд бол байр суурь хэцүү болсоон.гадны гар хөлнүүд
Зочин 2020-08-14 203.91.115.56
одоогийн украйны нутагт Хазарын хаант улс бүр Чингэсийн байлдан дагууллаас өмнө байсан. Славянчуудын өвөг гэсэн үг л дээ. Харин Афганистанд байгаа хазарууд бол Цагаадайн улсад хамаарах Хар даоруудын удам бөгөөд сүүлдээ сунжирсаар Хардар биш хазар болчихсон хэрэг л дээ. Харин Чингэсийн эсрэг хамгийн их тэмцэж хядагдсан Цагаан даоруудын удам нь Цадаор хэмээн нэрлэгдэж байгаад сүүлдээ сунжирч дуудагдахдаа Цатар буюу Татар болсон хэрэг л дээ.
Зочин 2020-08-14 203.91.115.56
Сүүлд Бат хааны еврөпыг байлдан дагуулахад Чингэс хааны татаарын эсрэг хядлагаас зугтан якут , сахалинийн аралын дэргэдэх татаарын хоолойн орчимд очсон олон татааруудыг оролцуулсан. Маш олон татааруудыг евр оп тивд аваачсан тул энэ аян дайн нь татаар монголын гэж нэрлэгдэхэд хүрсэн байдаг.
Зочин 2020-08-14 202.126.88.207
khazaryyd geniin xuvid Mongolchuudiin gentei barag adil ogt xolboogui ylsyud bish dee
Зочин 2020-08-14 103.212.117.38
Duraaraa burdag humuus ih olon boljee. Huuchin tsagt hun tenegee nuuj yavdag baisansan
Зочин 2020-08-14 203.91.115.56
Дагуурууд бол цагаан татааруудын удам . Оросуудыг ирж суурьшихаас өмнө дагуурууд хойд байгалаас татаарын хоолой хүртэл тархан сууж байгаад хабаровын цэргүүдэд хядагдсан. Одоогийн татарастан бол тартаруудын удам. Баримттай бичсэн болгон тэнэг болж хувираад түүнийгээ нуух юм байна л даа. Хазарууд бол хар татааруудын удам. энэ ч баримтаар нотлогддог.
Зочин 2020-08-14 203.91.115.56
даор бол киданы дахе омгоос гаралтай гэж түүхэн баримтад гардаг. Кидан бол суурин иргэншилтэй монгол хэлээр яридаг хумуус байсан.
Зочин 2020-08-14 203.91.115.56
Татаар хэлээр бичигдсэн нууц тобчоог дагуурын ноён цэнд гүн анх тайлж халх хэл уруу орчуулсан нь ч тохиолдол биш. Тэгэхээр татаар хэл даор хэл угтаа нэг хэл л байгаа юм.
Зочин 2020-08-14 59.153.113.148
youtube дээр Хазара нарын генийн мэдээллийг харахад Монгол хэвээрээ байна лээ. Ийм урт хугацаа өнгөрөөд байхад ураг, удмаа хадгалж чадсан үнэхээр бахаралтай. Болдог бол манай улс ахан дүүсдээ тусалмаар л байгаа юм.
Зочин 2020-08-14 64.119.16.14
Тийм ээ, тэнгэр заяат гентэй удмаа авчрахгүй бол болохгүй шүү.
нэр 2020-08-14 202.21.108.148
хөөе больцгоо 9 үе нь өнгөрчихсөн байна одоо монгол хүмүүс биш шүү сайн мэдэж авцгаа,битгий өндөр авхуулаад бай,тэрүүгээр явсан гайг энүүгээр битгий дууд гэж байдаг даа
Зочин 2020-08-14 202.126.88.186
Чамаас монгол рүний нинжин сэтгэл нэвт ханхалж байна шд
z 2020-08-14 59.153.113.46
mongodoo avchrah ymsan daanch oorsdiigoo yay gej bna ydaj tuslamj yvuulah heregtei
985 2020-08-14 103.212.117.225
Mongol bish shuu dee
ЗОЧИН 2020-08-14 66.181.187.110
100 жилийн өмнө нэгдсэн араб хэлтэй, ислам шашинтай казак иргэд Монгол болчихоод байхад хазгай муруй ч гэсэн монгол хэлтэй улсыг ах дүү болгоход яагаад болдоггүй юм. Түүхээ мэдэхгүй зарим нэг ойд төөрсөн сармагчингууд байна аа байна.
Зочин 2020-08-14 146.115.161.230
Yoooo. Hasaguud mongol bolloo yu. Mongoloo gesen setgel tui bhgui dee. Kazakhstan ruu guildeel bdagsht. Ter chigeeree zailval taarna. Mongoloor yarihgui n zevuun shuu
tenegt malaa 2020-08-14 202.55.191.130
hazaruud persiin dari heleer yridag ch dee vgend ni mongol vg bhgui ee.. hazagai murui ch bol bvr yrihgui malaa..
зочин 2020-08-14 66.181.161.101
Монголд ирэх юм бол лал- арын шашнаасаа татгалзах ёстой
Зочин 2020-08-14 202.21.108.57
Афганистанд Хазара нарыг гадуурхах үйл явдлын эхлэлийг 19 зууны төгсгөлд Британи тавьсан байдаг. Одоо хүртэл түүн дээр нь дөрөөлж НАТО-н улсууд хазара нарыг гадуурхах үйл явдлыг далдуур дэмжиж ирсэн дээ.
Батхуяг 2020-08-14 202.179.25.243
Афганы эрдэмтэд Хазарыг монгол биш, Чингисээс өмнө хазарууд гэх үндэстэн афганд байсан гэж байсныг санаж байна. Хэл нь ял. Тувагийн хэл ч монгол хэлээс тэс өөр. Бидэнд ах дүү дутахааргүй. Халимаг, буриад барга, харчин хорчин, цахар үзэмчин гээд.Өөрсдө шалихгүй хэвтэж шал ондоо үндэстнийг монгол гэж далдганадгаасаа ичээч.
Зочин 2020-08-14 202.9.46.180
УОК д санал тавиад тусгай үүргийн онгоц нисгээч. Одоо лалын тероризм импортлоё.
ЗОЧИН 2020-08-14 66.181.187.110
хазар, халимаг, буриад, өвөр монгол, татар, тува, дээд монгол , цагаан монгол нарын үхтэлээ нүд нь Их Монгол уруугаа чиглэж хөх тэнгэр лүү гараа сарвайж байдаг өвгөдийг нь ядаж нэг удаа ч болов энэ сайхан Монгол орныг үзүүлэх юмсандаа. Хөх тэнгэр минь .
hudalch gar be.. 2020-08-14 202.131.225.197
hazaruud mongol bishee…tuba mongol bishee..
яг шдээ тэс өөр хүмүүс болсон байгаа эволюцид ороод юун монгол гень вээ 2020-08-14 103.212.117.29
Нэрнээс цаашгүй өөр үндэстэн болсон байгаа хол яв
Зочин 2020-08-14 66.181.177.73
НӨГӨӨ НЭГ ХАЗАР МОНГОЛЧУУД МИНЬ ГЭЖ ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭЭД УЙЛААД БАЙДАГ АРХИЧИД МААНЬ Х ААШГАА ОРЧИХОВ ОО
Зочин 2020-08-14 103.229.121.158
Монголд 2саяыг оруулчихвал ажил амьдрал буцалж жегжил хурдасна даа!!
bitgii tenegt 2020-08-14 202.131.225.197
vhsen muu afganuud daa. ted naraas har tamhi olon abgai abah, zalhuu ajilgui teorist zan geh metiin novshiin zan zanshil l orj irenee .sain saihan zvils ogt hvleegeed nemergui dee..
Зочин 2020-08-14 202.21.108.32
🎃🦧🤪🙃😇
Ххххр 2020-08-14 202.126.90.119
Чингис с** чинь хаа сайгүй ард иргэдээ цацаж дээ. Одоо энэ хүмүүс монгол гентэй үгүй нь хамаагүй бүгдийг нь Монголд аваад ир. Монголчууд Чингисийн удам гэж хуцаж чадаж байгаа бол Чингисийн хийсэн муу зүйлд ч бас хариуцлага хүлээх хэрэгтэй. Манайд юу л бн газар бн
зочин 2020-08-14 202.21.100.210
Энэ хэдийг татаад авчих юмсан. Манай удам гэнэ шүү
Зочин 2020-08-14 202.131.225.197
vhsenii chi hezee baihadaa afganuudtai ah dvv baisan gar be dee..nobshiin ulsuud bolohoor l neg uls abah durgui bgaa ch dee. hvn shig hvmvvs bol zvgeer aban ch dee.
Зочин 2020-08-14 122.201.23.75
harin tiin 80 onii svvl 2,3 avtobus hvvhed irj bsan yu bolsiin bol