Хятадад хөлдөөсөн далайн хүнснээс коронавирус илэрчээ | News.MN

Хятадад хөлдөөсөн далайн хүнснээс коронавирус илэрчээ

Хятадад хөлдөөсөн далайн хүнснээс коронавирус илэрчээ

Хятадад хөлдөөсөн далайн хүнснээс коронавирус илэрчээ

БНХАУ-ын эрх баригчид сүүлийн үед шинэ халдварын тоо өсч буй Далянь мужийн боомт хотод импортоор ирсэн хөлдөөсөн далайн хүнснээс коронавирус илрүүлснээ зарлажээ.

Далайн хүнс Далянь мужийн боомт хотоос Шандун мужийн Янтай хотын гурван компанийн захиалгаар эзэддээ тараагдсан бөгөөд хүнсний бүтээгдэхүүний савлагаан дээрээс вирус илэрсэн байна.

Янтай хотын захиргаанаас хүнсний бүтээгдэхүүн импортоор Далянь мужид ирсэн хэмээн мэдээлсэн боловч чухам хаанаас импортолсноо хэлсэнгүй.

Үүнээс өмнө долдугаар сард Далянь боомтын ажилтнууд Эквадороос импортолсон сам хорхойн савлагаан дээрээс коронавирус илрүүлж, улмаар БНХАУ Эквадороос сам хорхой импортолхоо больсон юм.

Коронавирус анх Ухань хотын далайн бүтээгдэхүүн, зэрлэг амьтан худалдаалдаг зах дээр амьтнаас хүнд халдсан гэгддэг бөгөөд түүнээс хойш олон улсад хүнээс хүнд халдварлан тархаж, цар тахал болтлоо хүчээ авсан билээ. Удалгүй БНХАУ дотооддоо халдварыг амжилттай тогтоон барьсан ч гадаадаас ирсэн хүмүүсээс дахин шинэ халдвар илэрсээр байгаа юм.

Янтай хотод эзэндээ ирсэн хүнсний бүтээгдэхүүнүүд ихэнх нь хүйтэн зооринд ирсэн хэвээрээ хадгалагдаж байгаа ч зарим нь хэдийн худалдагдсан гэнэ.

Эрх баригчид далайн бүтээгдэхүүнийг хадгалж буй зоориудыг битүүмжилсэн бөгөөд тэрхүү бараатай харьцсан ажилтнуудаас шинжилгээ авахад хариу нь сөрөг гарчээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-13 122.201.19.99

ene hyatadaas garahgyi yum gej baihgyi shuu. yadargaatai uls

Avatar

Zochin 2020-08-13 67.81.184.102

Gartsaagui China virus!

Avatar

Зочин 2020-08-13 49.0.212.4

Аягүй бол корона анх Япон Солонгосоос ирсэн далайн бүтээгдэхүүнээс болж Xятадад нэвтэрсэн гэж мурих гэж байгаа нь тэр. Xятадын ъомунист улаан намын ээлжит суртал ухуулга.

Avatar

bold o 2020-08-13 125.181.188.116

korona hyatadaas ehelj garaagui yum hyatada d gadnaas dalain buteegdhuuneer damjij tarhasan gej bn daa

Avatar

Зочин 2020-08-13 202.126.88.44

Dalain garaltai hunsnees bichil huvantsar ilerlee gsn,hun turulhtun gadaad dalai 5 tiviig buzartuulj guitsej bgaa bolohoor uiliin uree edelj bndo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж