Ерөнхийлөгч Батлан хамгаалах яаманд ажиллалаа | News.MN

Ерөнхийлөгч Батлан хамгаалах яаманд ажиллалаа

Ерөнхийлөгч Батлан хамгаалах яаманд ажиллалаа

Ерөнхийлөгч Батлан хамгаалах яаманд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтаж, хүндэт харуулын дарга, хошууч Ж.Баярцогт илтгэл өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Төрийн ёслолын Цэргийн цагаан туганд хүндэтгэл үзүүлж, жагссан бие бүрэлдэхүүнтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн мөн Бүх цэргийн Их хар сүлдийн өргөөнд зочилж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллах үеэрээ тус яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагуудтай уулзаж, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтад Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, БХЯ болон ЗХЖШ-ийн удирдах бүрэлдэхүүн оролцлоо.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Батлан хамгаалахын үе үеийн сайд нарын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзав.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Enhkbold 2020-08-13 202.126.89.230

Taatai medee bàilaa.

Avatar

Зочин 2020-08-13 192.82.71.193

Ene neg beetsiisen nohoi dagasan gulug shig hamgaalagchiin orond javhaatai hun yavuulaach e

Avatar

Зочин 2020-08-13 112.72.15.6

Мундаг байна өө. Хятадын балай нар л батлан хамгаалах салбарыг байхгүй болгохыг харлуулхыг оролддог

Avatar

Зочин 2020-08-13 66.181.161.46

Ер нь Монгол Улс армиар яах юм бэ? Хэнээс хамгаалах гээд байгаа юм? Хоёр талаас хавчсан ОХУ, БНХАУ хоёроос өөр ямар ч улс манайд халдах боломжгүй! Тэгэхээр Орос, Хятад хоёртой байлдах гэж арми тэжээгээд байгаа юм уу???

Avatar

Зочин 2020-08-13 83.20.231.208

Batulga dagaz yavz bgaa humuus bugd hulgaichid ooroo bas hulgaich

Avatar

Зочин 2020-08-13 66.181.181.165

Энхийг сахиулахаас номер нэг хөрөнгө орж ирэх боломжтой.

Avatar

Зочин 2020-08-13 150.129.143.145

Бүх сайд нараа Сайханбаяр урьж чаджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж