Месси, Роналдо хоёр Барселонад нэгдэх үү? | News.MN

Месси, Роналдо хоёр Барселонад нэгдэх үү?

Месси, Роналдо хоёр Барселонад нэгдэх үү?

Месси, Роналдо хоёр Барселонад нэгдэх үү?

Дэлхийн хөлбөмбөгийн өнөө цагийн хоёр ноён оргилууд болох Кристиано Роналдо болон Лионель Месси нар нэг багт тоглох тухай шуум саяхан гарлаа. Тодруулбал, хөлбөмбөгөөр дагнан бичдэг Испани сэтгүүлч Гильем Балагегийн мэдээлж буйгаар Италийн Ювентус баг Испанийн Барселона багт Роналдог санал болгосон гэнэ. Covid-19 цар тахлын улмаас санхүүгийн хямралд орсон Ювентус баг Роналдогийн үнэтэй гэрээнээс салж, багийнхаа үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахыг илүүд үзэж байгаа хэмээжээ.

Тэд нийлээд Баллон д’Ор буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Алтан бөмбөг" шагналын 11 удаагийн эзэд. Лионель Месси зургаан удаа хүртэж рекорд тогтоосон бол Кристиано Роналдо таван удаа хүртсэн амжилттай яг ард нь ганцаараа бичигдэж байна.

Ювентус баг Кристиано Роналдотой долоо хоногийн 538 мянган фунт буюу жилийн 28 сая фунтын дөрвөн жилийн гэрээг байгуулсан билээ. Хэдийгээр багийнх нь тоглогчид сайн дураараа цалингийнхаа тодорхой хэмжээг авахгүй гэдгээ мэдэгдсэн ч реклам зар сурталчилгаа, тоглолтоос олох орлого, багийн нэрийн бүтээгдэхүүнүүдээс олох ашиг нь хумигдсан тул Ювентус багийн санхүү урууджээ.

Мөн Барселона багтай холбоотой сүүлийн үеийн мэдээ байгаа нь тэд Английн Арсенал багийн ахлах дасгалжуулагч асан Арсен Венгерт санал тавьсан ч өдгөө 70 настай Франц дасгалжуулагч татгалзсан хариу өгчээ. Өдгөө тус багийг дасгалжуулж буй Кике Сетьений тоглолтын арга барил болон үзүүлж буй амжилт нь багийн удирдлагуудад таалагдахгүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж