“Туранхай байшин” 260 мянган ам.доллараар зарагджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

“Туранхай байшин” 260 мянган ам.доллараар зарагджээ

“Туранхай байшин” 260 мянган ам.доллараар зарагджээ

Байшин барих, чимэглэх, засвар хийх авууштай санаануудын талаар хуваалцдаг “House beautiful” инстаграм хаяг дээр нэгэн байшин их алдартай болсон билээ. Иллинойс мужид байрлах тэрхүү байшин урдаасаа яг л энгийн нэгэн байшин шиг харагдах боловч хажуунаас нь харвал маш нарийхан аж.

Хүмүүс тэрхүү байшинг “Туранхай байшин” хэмээн нэрлэсэн байна. Байшин 104 м.кв талбайтай хэдий ч үүд, хоймор хоёрынх нь хоорондох зай нэг талдаа нэг метр ч хүрэхгүй, нөгөө талдаа 6 метр өргөн гэнэ. Байшингийн тухай зураг, бичлэг цахим орчинд өнгөрсөн долоо хоногт тавигдсан хэдий ч маш хурдан олны анхаарлыг татаж, одоогийн байдлаар 1.2 сая үзэгчтэй болжээ.

Байшин дотроо хоёр унтлагын өрөө, гурван угаалгын өрөө, зоорьтой, зузаан талдаа том өрөө, гал тогоо, хоолны өрөөтэй аж. Унтлагын өрөө, том өрөө зэрэг нь зузаан талдаа байрлах бол нимгэн хэсэгт нь угаалгын өрөөнүүд болон агуулахын зориулалттай хэсгүүд бий гэнэ. Байшин 260 мянган ам.доллараар зарагджээ.

Эх сурвалж: NYPOST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж