Монгол Улс 2020 оны эхний долоон сард нийт 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.7 тэрбум америк доллар, үүнээс экспорт 3.8 тэрбум америк доллар, импорт 2.9 тэрбум америк доллар боллоо.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (16.7хувь) тэрбум америк доллар, үүнээс экспорт 782.8 (17.1хувь) сая америк доллароор, импорт 565.2 (16.1хувь) сая америк доллароор тус тус буурчээ.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, 2020 оны долдугаар сард экспорт 960.5 сая америк доллар, импорт 481.3 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 138.6 (16.9 хувь) сая америк доллароор, импорт 14.2 (3.0 хувь) сая америк доллароор тус тус өссөн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ