АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт түүний Ши Жиньпинтэй харьцах харилцаа нь цар тахлаас болж сүйрсэн бөгөөд түүнтэй утсаар яриагүй удаж байна хэмээн ярьжээ.
“Би түүнтэй маш сайн харилцаатай байсан. Би уг нь түүнд маш сайн байсан юм. Гэхдээ одоо сэтгэл санаа минь өөрчлөгджээ” хэмээн Трамп хэлээд өнгөрсөн жилийн худалдааны гэрээг дурсчээ. Түүний хэлснээр Ши Жиньпинд сайн байхаа болиход нь цар тахал хамгийн их нөлөөлсөн аж.
Тэрбээр үргэлжлүүлэн “Би түүнтэй үнэхээр, үнэхээр сайн харилцаатай байсан. Гэвч одоо бол түүнтэй яриагүй их удаж байна” хэмээсэн байна.
Трамп энэ оны арваннэгдүгээр сард дахин Ерөнхийлөгчөөр сонгогдохыг хичээн ажиллаж байгаа билээ. Тэрбээр 2016 онд сонгогдохдоо БНХАУ-тай таатай харилцаа тогтоож, хоёр улсын харилцааг улам сайжруулсан билээ. Гэвч энэ харилцаа муудсан юм. Трамп “Дэлхий цар тахалд баригдаж, олон хүн үхэж, юун худалдааны дайнтай манатай болоод байна. Энэ бол гутамшиг” хэмээн ярьжээ.
АНУ, БНХАУ хоёр улсын харилцаа мөн Хонгконгоос болж ихээр муудсан билээ. Бээжингийн баталсан үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн дагуу хүмүүсийг баривчилж буй тухай болон Тайванийн асуудлын талаар асуухад Трамп Хонгконгийн тусгай худалдааны статусыг устгах алхам хийснээс өөр нарийн зүйл хэлсэнгүй. Харин өмнө нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт ‘Брайен нар Жимми Лайгийн сэтгэл түгшиж буйгаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ