Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чирэгдлийг бууруулах ажлын хүрээнд "Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ирэх есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар болжээ.
Эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв, тусгай дугаарын утас ажиллуулах ажлыг зохион байгуулах үүргийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хоёр долоо хоногийн өмнө холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ хүрээнд бэлтгэл ажлын явцыг шалгаж, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр /2020.08.13/ холбогдох албаныхантай уулзлаа.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Ард, иргэд лавлагаа шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлэхийн тулд эмчид үзүүлэх цаг, дугаар авахад төвөг чирэгдэл ихтэй талаар санал, гомдлоо илэрхийлдэг. Тиймээс эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чирэгдлийг бууруулах ажлыг Эрүүл мэндийн яам бодлогын түвшинд анхаарч ажиллахаар болсон. Энэ ажлын хүрээнд бид эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв болох “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг удахгүй ашиглалтад оруулах гэж байна.
Энэхүү төв ашиглалтад орсноор иргэд эмнэлэг болгон руу утасдаж, очер дараалал үүсгэж цаг авах шаардлагагүй. Уг төв рүү холбогдож хоёр, гуравдугаар лавлагаа шатлалын эмнэлгүүдэд үзүүлэх цагаа хугацаа алдалгүй, түргэн шуурхай авах боломж бүрдэнэ. Мөн энэ төвөөр дамжуулан ямар төлийн тусламж үйлчилгээ илүү эрэлттэй байгаа, хаана их ачаалал үүсэж байгааг нарийвчлан тодорхойлж, анализ хийн ачааллыг бууруулахад чиглэсэн ажлуудыг хийнэ” гэв.
Эхний ээлжинд улсын төрөлжсөн чиглэлийн есөн эмнэлэг, есөн дүүргийн эрүүл мэндийн төвийг нэгдсэн дуудлагын системд холбохоор болсныг албаныхан дуулгалаа. Цаашид улсын хэмжээний бүх эрүүл мэндийн байгууллагуудыг холбох гэнэ. “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийн тусгай дугаарт иргэд энгийн ярианы төлбөртэйгөөр дуудлага хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээний цаг, дугаараа авах юм.
А.СҮРЭН
Зочин 2020-08-13 202.126.88.163
Бүгдийг нь системендээ оруулж хяналтандаа байлгахад хялбар болгож бгаа юм бна, монголчуудын эрх чөлөө, аюулгүй байдал хумигдсаар байх шиг
kkk 2020-08-13 202.131.225.197
yostoi jinken avilga heel hahuuli hugjij tsetsegleh saihan zuil hiijee bayar hurgei
bold o 2020-08-13 125.181.188.116
bas neg shat damjlaga nemjee . naad tov chini utasaa avahgui esvel oiriin 6sar uzlegiin dugaar duussan gevel irged yahiin bolj bn aa
Зочин 2020-08-13 66.181.184.149
эмнэлэгт үзүүлэх гэж олон хоног хүлээдэг олон удаа явдагийг л бууруулах боломж хайх ,эм хангамжид хяналт улам сайжруулж хангамжийг тасалдуулахгүй байх
Орхон аймаг 2020-08-13 66.181.176.210
Аймгийн төвийн эмнэлгүүдэд бас нэвтрүүлэх хэрэгтэй.
Irgen 2020-08-13 103.57.93.123
Яг оск нэгдмэн төв шигүү кк эмнэлгээ сонгох уу
Зочин 2020-08-13 49.0.212.4
Бас нэг "Сэлэм авч өгөгчдийн орон тоо" гаргаж төсвийн мөнгөөр дарга тэжээх арга уу?
монгол хүн 2020-08-13 94.10.49.66
ДЭВШИЛТТЭЙ САЙХАН МЭДЭЭ БАЙНА
Зочин 2020-08-13 203.91.115.52
13 р маягтаа бүр болих нь зөв Иргэн хүн өөрөө эмлэгээ эмчээ сонгох эрхий нь олгох хэрэгтэй