Эмнэлэгт цаг авах дуудлагын нэгдсэн төв есдүгээр сард ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

Эмнэлэгт цаг авах дуудлагын нэгдсэн төв есдүгээр сард ашиглалтад орно

Эмнэлэгт цаг авах дуудлагын нэгдсэн төв есдүгээр сард ашиглалтад орно

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чирэгдлийг бууруулах ажлын хүрээнд  "Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ирэх есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар болжээ.

Эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв, тусгай дугаарын утас ажиллуулах ажлыг зохион байгуулах үүргийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хоёр долоо хоногийн өмнө холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ хүрээнд бэлтгэл ажлын явцыг шалгаж, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр /2020.08.13/ холбогдох албаныхантай уулзлаа.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Ард, иргэд лавлагаа шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлэхийн тулд эмчид үзүүлэх цаг, дугаар авахад төвөг чирэгдэл ихтэй талаар санал, гомдлоо илэрхийлдэг. Тиймээс эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чирэгдлийг бууруулах ажлыг Эрүүл мэндийн яам бодлогын түвшинд анхаарч ажиллахаар болсон.  Энэ ажлын хүрээнд бид эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв болох “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг удахгүй ашиглалтад оруулах гэж байна.

Энэхүү төв ашиглалтад орсноор иргэд эмнэлэг болгон руу утасдаж, очер дараалал үүсгэж цаг авах шаардлагагүй. Уг төв рүү холбогдож хоёр, гуравдугаар лавлагаа шатлалын эмнэлгүүдэд үзүүлэх цагаа хугацаа алдалгүй, түргэн шуурхай авах боломж бүрдэнэ. Мөн энэ төвөөр дамжуулан ямар төлийн тусламж үйлчилгээ илүү эрэлттэй байгаа, хаана их ачаалал үүсэж байгааг нарийвчлан тодорхойлж, анализ хийн ачааллыг бууруулахад чиглэсэн ажлуудыг хийнэ” гэв.

Эхний ээлжинд улсын төрөлжсөн чиглэлийн есөн эмнэлэг, есөн  дүүргийн эрүүл мэндийн төвийг нэгдсэн дуудлагын системд холбохоор болсныг албаныхан дуулгалаа. Цаашид улсын хэмжээний бүх эрүүл мэндийн байгууллагуудыг холбох гэнэ. “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийн тусгай дугаарт иргэд энгийн ярианы төлбөртэйгөөр дуудлага хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээний цаг, дугаараа авах юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж