FIBA U17 Skill Challenge тэмцээнд Монголын баг тамирчид өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

FIBA U17 Skill Challenge тэмцээнд Монголын баг тамирчид өрсөлдөж байна

FIBA U17 Skill Challenge тэмцээнд Монголын баг тамирчид өрсөлдөж байна

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) 2020 онд U17 буюу 17 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Болгар улсын нийслэл Софиа хотод наймдугаар сарын 15-23-ны өдрүүдэд зохион байгуулах байсан ч шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас цуцлагдсан билээ. Тэгвэл уг Дэлхийн аваргад өрсөлдөх байсан баг тамирчдын дунд онлайн "Skill challenge" тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улсын охид, хөвгүүдийн хувьд Иран, Самао Тахити, Шинэ Гвиней зэрэг улсуудтай нэг хэсэгт багтаад байна.

Энэхүү ур чадварын онлайн тэмцээн нь тамирчдаас өндөр түвшний сагсан бөмбөгийн дамжуулалт, шидэлт, залалтын техникүүдийг шаардаж байна.

Тэмцээн өнөөдөр (2020.08.13)  эхэлсэн бөгөөд Монгол улсын хөвгүүдийн баг одоогоор хэсгийн хоёр тоглолтоо хийгээд байна.

 

Д.БААСАНЖАРГАЛ

ЭХ СУРВАЛЖ: Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж