АНУ, Израил хоёр баллистик пуужин эсэргүүцэгч амжилттай туршчээ

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

АНУ, Израил хоёр баллистик пуужин эсэргүүцэгч амжилттай туршчээ

АНУ, Израил хоёр баллистик пуужин эсэргүүцэгч амжилттай туршчээ

Израилын Батлан хамгаалах яам Бойнг компани, АНУ-ын пуужингийн хамгаалалтын байгууллага хамтран бүтээсэн пуужингаас хамгаалах технологийг амжилттай туршсанаа зарлажээ. "Тел Авив" өчигдөр/2020.08.12/ мэдэгдэл хийж, пуужин эсэргүүцэгч Арров системийг амжилттай туршсанаа мэдэгдсэн байна.

Арров загварын пуужин эсэргүүцэгч Израилын зэвсэглэлд хэдэн арван жил байгаа бөгөөд ийнхүү Арров 3 технологийг амжилттай туршсан аж. Арров 2 систем 1995 онд туршиж байснаар нийт 90 км доторх пуужинг устгах чадалтай юм. Албан ёсны мэдээллээр  шинэ систем 500 км дотор бүрэн хяналт тавьж ажиллах бөгөөд 10-50 км доторх байг устгах чадвартай аж.

Израил олон жилийн өмнөөс Ираны цөмийн зэвсэг, баллистик пуужин аюул заналхийлж, түүнийг эсэргүүцэхийн тулд цэргийн хүчээ тасралтгүй зузаатгах шаардлагатай байна хэмээн мэдэгдсээр буй. Харин Тегераны зүгээс тэдний цөмийн болон баллистик пуужингууд нь гадаад улсыг хохироох бус, өөрсдөд нь халдсан гадны хүчийг дарах зориулалттай хэмээн мэдээлж байгаа юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж