Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттай эхлүүлэхтэй холбогдуулан БШУ-ы сайдын 2020 оны наймдугаар сарын 6-ны өдрийн А/17 тоот тушаал, ЕБС-ын хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журмыг гаргажээ.
Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулах аж. Ингэхдээ сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр явуулах юм. Сурагчид өдөрт 3-4 цаг хичээллэх бөгөөд нэг хичээлийн цаг 60 минут байхаар тооцсон байна.
Холбоотой мэдээ