Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан 10 хаалгач | News.MN

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан 10 хаалгач

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан 10 хаалгач

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан 10 хаалгач

Хөлбөмбөгийн спортод хаалгач гоол оруулна гэдэг тийм ч олон тохиолддог зүйл биш ээ. Английн Премьер лигт л гэхэд хамгийн сүүлд Стоке Сити багийн хаалгач Асмир Бегович 2013 оны хоёрдугаар сард баг нь Саутхемптон багтай 1:1 гэсэн харьцаатай тэнцдэг тоглолтонд Артур Боручийн хаалганд гоол оруулж байжээ. Манчестер Юнайтед багийн домогт хаалгач Петер Шмейхелийг та бүхэн 10 гоол оруулснаар нь сайн мэдэх байх. Гэвч түүний 10 гоол энэ жагсаалтанд ороход хангалттай байж чадсангүй.


  1. Фернандо Паттерсон, 1993-2012 – 26 гоол

Паттерсон Коста Рика болон Гуатемалагийн хөлбөмбөгийн лигт тамирчны замналаа өнгөрүүлсэн. Тэрбээр Гуатемалагийн Хелажу багийн төлөө таван жил тоглож хүчин зүтгэж 1999-2001 онуудын хооронд хамгийн олон буюу 13 гоолоо оруулж байжээ.

  1. Драган Пантелич, 1971-1985 – 26 гоол

Тэрбээр өөрийн шигшээ баг болох хуучнаар Югослав улсын бүрэлдэхүүнд байсан Серби улсын төлөө олон улсын тэмцээнд оролцож 26 гоол оруулж явжээ.

  1. Мишаел Альфаро, 1988-2010 – 31 гоол

Альфаро бол өмнөд Америк тивийн хөлбөмбөгийн торгуулийн цохилтын мэргэжилтэн гэж хэлэгдэхээр хүн. Харамсалтай нь, түүний замнал хүзүүний гэмтлээс болж тун эрт дууссан.

  1. Ханс-Йорг Батт, 1994-2012 – 32 гоол

Батт бол Хамбург болон Байер Леверкузен багуудад тоглож явсан Герман хаалгач. Тэр хэдийгээр гоол оруулдаг байсан ч энэ нь түүний тоглож явсан багуудад хожил авчирсан нь тун цөөхөн.

  1. Марсио, 2002 – одоо тоглож буй – 34 гоол

Марсио одоог хүртэл хөлбөмбөгөө тоглож байгаа. Багийнхаа төлөө хийсэн 13 тоглолт бүрдээ нэг оруулдаг гэсэн ганган үзүүлэлт түүнийг дагаж байна.

  1. Жонни Вегас Фернандес, 1997-2017 – 39 гоол

Фернандес торгуулийн цохилт гүйцэтгэдэг маш сайн техниктэй байсан. Перу хөлбөмбөгчин маань 2008 оноос 2017 он хүртэл тайлах хүртлээ улирал болгон багаа сольжээ.

  1. Рене Игита, 1985-2010 – 41 гоол

Игита 1995 онд Английн Уэмбли цэнгэлдэхэд явагдсан Англи болон Колумбийн шигшээ багуудын тоглолтын үеэр “хилэнцийн цохилт” хийснээр нь та бүхэн сайн мэдэх биз ээ. Колумби улсынхаа төлөө нийт 69 тоглолтод оролцож 3 гоол хийсэн юм.

  1. Димитар Иванков, 1996-2012 он – 42 гоол

Тэрбээр Болгарын лигийн Левски София багт есөн жил тоглохдоо 24 гоол оруулж байжээ. Димитар Иванков хилийн чинадад үргэлжлүүлэн тоглож Туркийн Супер лигт тоглох хугацаандаа гоол оруулахаа зогсоолгүй 12 гоолыг оруулж байв.

  1. Хосе Луис Чилаверт, 1982-2004 – 67 гоол

Хөлбөмбөгийн түүхэн дэх хет-трик буюу гурван гоол хийсэн цорын ганц хаалгач бол Чилаверт юм. Парагвайн шигшээ багийн үндсэн хаалгачийн хувьд Аргентины хамгийн том лиг болох Примера Дивизионий Велез Сарсфилд багт хүчин зүтгэх хугацаандаа хоёр улирлын дотор 23 гоол оруулжээ.

  1. Рожерио Сени, 1990/2015 – 131 гоол

Энэ жагсаалтыг Бразилын Сан Паулу багийн домогт тоглогч Сени тэргүүлж байна. Тэрбээр Сан-Паулу багийн төлөө 1200 гаруй тоглолтонд оролцож зөвхөн 2005-2007 онуудын хооронд л гэхэд 47 гоол оруулжээ.

 

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Отто Ганьяр 2020-08-13 182.160.1.176

Гоол алдсан гэж хэлэх гэсэн юм болов уу даа

Avatar

Зочин 2020-08-13 202.126.90.96

Ugvi ee ! Gool oruulsan geed baihad, ** yumuu haishaa yum.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж