Хятад улс дараах 36 улсад хилээ нээж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

Хятад улс дараах 36 улсад хилээ нээж байна

Хятад улс дараах 36 улсад хилээ нээж байна

БНХАУ даваа гаригаас /2020.08.10/ эхлэн Европын 36 улсад хилээ нээжээ. Үүнд: Албани, Ирланд, Эстони, Австри, Болгар, Умард Македон, Бельги, Исланд, Польш, Дани, Герман, Франц, Финлянд, Нидерланд, Монтенегро, Чех, Хорват, Латви, Люксембург, Румын, Малта, Норвеги, Португал, Швед, Швейцарь, Серби, Кипр, Словак, Словени, Испани, Грек, Унгар, Итали болон Их Британи гэсэн улсууд багтаж байна.

Тус улс нь өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр гадаадын бүх улстай хилээ хаасан бөгөөд эхний ээлжинд коронавирусийн халдварын тохиолдол багатай орнуудад хилээ нээж байгаа юм. Үүнээс өмнө эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн эсвэл хүмүүнлэгийн салбарт ажилладаг, зайлшгүй шаардлагатай гадаадын иргэдийг маш хатуу журмын дагуу хилээрээ нэвтрүүлж байсан аж.

Дээрх 36 орноос Хятад руу нэвтрэх хүмүүст 14 хоногийн тусгаарлалтад байлгах журам хэвээр үйлчлэх юм байна. Мөн хил хаахаас өмнө Хятадын виз авсан хүмүүсийн виз хүчингүй болох бөгөөд тус улс руу нэвтрэх хүсэлтэй хүмүүс шинээр визийн материал мэдүүлэх шаардлагатай аж.

БНХАУ-ын засгийн газар дараах хүмүүст виз мэдүүлэхийг зөвшөөрч байна:

o Оршин суух зөвшөөрөлтэй хүмүүс

o Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй хүмүүс

o Гэр бүл дээрээ очих болон хувийн зайлшгүй хүндэтгэх шалтгаантай хүмүүс

Эх сурвалж: TRAVELOFFPATH.COM

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж