Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай төслийг хэлэлцлээ | News.MN

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай төслийг хэлэлцлээ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай төслийг хэлэлцлээ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, НИТХ-ын дарга Р.Дагва болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцож, санал шүүмж хэллээ.

Р.Дагва:  Орон нутгийн чиг үүрэг болон санхүүгийн эрх мэдлийг тодорхой болгох нь хуулийн гол үзэл баримтлал
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотыг хөгжлийг хувийн хэвшлийн оролцоогүйгээр төсөөлөх боломжгүй. Зөвхөн төсвийн хөрөнгөөр хотын бүх асуудлыг шийдвэрлэх боломжгүй учраас хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж өнөөдрийн залуу иргэдийн хүсэж мөрөөдөж буй хотын хөгжлийг бий болгох юм. Үүний тулд эрхзүйн шинэчлэлийг зайлшгүй хийх учиртай. УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцсэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ асуудал тодорхой туссан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын хувьд хотын эрхзүйн орчныг шинэчлэх, төр хувийн хэвшлийн түншлэлээр хотын хөгжлийг шинэ шатанд гаргахын төлөө хуулийн шинэчлэлд саналаа тусгасан” гэв.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-13 202.21.107.67

Хувийн хэвшлийг ойлголгүй яахав. Гол асуудал хуулийн зохицуулалт элдэв хяналт шалгалтаа багасгах хэрэгтэй бна

Avatar

Иргэн 2020-08-13 103.57.94.51

Овоо ш дээ. МАН-д ядаж нэг ч гэсэн хувийн хэвшлийг ойлгодог хүн байна гэдэг их юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж